Монголын сэтгүүлчид  БНХАУ-ын Инновацийн хөгжлийг Хятад улсаас  сурвалжилж байна

Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагуудын  47 ажилтан, сэтгүүлчдээс бүрдсэн  баг хамт олон  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2017 оны 5 сарын 31-ээс эхлэн  7 хоногийн хугацаанд Бээжин хот, Жэжян, Гуандун  мужуудаар зочлон “Инновацийн хөгжилд анхаарлаа хандуулья”  сэдвийн хүрээнд Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжил, ололт амжилттай танилцан, инновацийн хөгжлийг улс ардын аж ахуйд хэрхэн нэвтрүүлж байгаа байдлыг сурвалжлан, энэ талаарх мэдээллийг Монголын уншигч, үзэгчидэд хүргэх юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлах үеэрээ 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг БНХАУ-д урьж айлчлуулна хэмээн хэлсэн бөгөөд энэ удаагийн сэтгүүлчдийн айлчлал 3 дах жилдээ болж байгаараа онцлог.

2015 онд Монгол улсаас БНХАУ-д зочилсон 50 сэтгүүлчийн анхны аялал Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж болж, Хятад Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбортой танилцан, Нанжинь хотын дайны үеийн үйл явдлын бодит түүхийг харуулсан музейгээс бэлтгэсэн сурвалжлагийг Монголын үзэгч, уншигчидад хүргэсэн бол  хүргэсэн бол 2016 онд  “Ногоон хөгжил” сэдвийн дор БНХАУ-аас байгальд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн дэмжиж, бодит ажил болгож байгаа байдлын талаарх мэдээ сурвалжлагыг  Монголын уншигчидад хүргэж байсан удаатай.

Тэгвэл өнөөдөр буюу 2017 оны 6 сарын 1-ны өдөр Монголын сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон тус яам болон хорооны удирдах албан тушаалтнуудаас Инновацийн хөгжлийн бодлогод БНХАУ-аас анхаарч байгаа байдал, баримталж байгаа бодлогын талаарх мэдээлэлийг сонсож, сонирхсон асуултаа асууж хариулт авлаа.

Уулзалтын үеэр  Хятад улсын Инновацийн хороон дарга  Зан Шин /Zhang Xin/ хэлсэн үгэндээ: “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт 1 их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон.  Бид сансарын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг иннрвацийн хөгжилд суурилан  амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээн ажилуулсан. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг бид аж ахуй эрхлэгчидээс, 22 хувийг төрөөс санжүүлэх, үлдсэн 8 хувийн бусад эх сурвалжаас  санхүүжүүлэх   байдлаар зохицуулж ирсэн.  Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгааны зардалд зарцуулагддаг. Манай улсын хувьд дэлхийн өнцөг буланд  мэргэжил эзэмшин, инновацийн хөгжилд товойм амжилт гаргаж байгаа  хятад улсын иргэн залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажилахыг уриалан цалин болон ахуй амьдралын баталгаагаар нь ханган ажиллуулдаг. Цаашдаа инновацийн хөгжлийн  чиглэлд  бид 2016 онд баталсан 13-р V жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” гэлээ.Үүний дараагаар Монголын сэтгүүлчид Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон хорооноос хэрэгжүүлж байгаа бодлого, төсөл хөтөлбөртэй танилцлаа.  Тус хорооны дэд дарга Вэй Жиа Мин /Wei Jia Min/ хэлсэн үгэндээ: ” БНХАУ-ын дарга Ши Жиньпин  “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгууллатын зам, шинэчлэлтийн зам, хамтаараа урагш хөгжих зам хэмээн хэлсэн байдаг. Энэ бодлогын хүрээнд бид Монгол улстай инновацийн хөгжлийн талаар хэрхэн  харилцан ажиллах талаар бодлого гарган ажиллаж байгаа. Бид хамтран ажиллахдаа 1-рт: Хамтран  судалгаа хийх, хамтарсан судалгааны лаборатори байгулах  2-рт: Эрүүл мэндийн салбар болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх,  3-рт: Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах гэсэн 3 чиглэлд тулгуурлаж байна. Хөрш орны хувьд бид байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гээд олон чиглэлд хамтран ажиллах боломжууд нээлттэй байгаа, цаашид эдгээр чиглэлд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран анхааран ажиллах нь зүйтэй” гэсэн юм.

Монголын сэтгүүлчид үдээс хойш Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний Инновацийн  үзэсгэлэнгийн 4000 м2 талбайтай танхим, видео судалгааны чиглэлийн Леяард компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Инновацийн хөгжил бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгаа талаарх мэдээллийг тухайн байгууллагын ажилтнууд  бүтээсэн  туршилтын материалуудад тулгуурлан  тайлбарласан байна.

 Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …