МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ СЭРГЭЖ ЭХЛЭХ БОДИТОЙ ХӨРС БИЙ БОЛСОН
-Заал дүүрэн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байсан үе бий. 2014-2015 оны чуулга уулзалтад ердөө 40-өөдхөн хүн оролцсон түүх ч бас байна.
-Хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдал агаар ус шиг хэрэгтэй.
-Хэлж ярьж байгаа зүйлдээ тууштай явах гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Одоогийн их хуралд энэ зүйл хангагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
-Таван толгойг том зах зээл дээр нь аваачих ёстой. Үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Зүгээр нэг амнаасаа нүүрс зардаг аж ахуйн төвшинд биш.
ТӨСВИЙН ХОЁР ИХ НАЯДЫН АЛДАГДЛААС ОУВС-ГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ГАРАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ
-Төсвийн хоёр их наядын алдагдлаас ОУВС-гийн дэмжлэгтэйгээр гарахаас өөр арга байхгүй.
-Гадны хөрөнгө оруулагчид Монголын компаниудаас засаглалын менежментийг нь харж байна. Компани өөрөө засаглалтай байх нь хамгийн чухал.
-Бид саяхныг хүртэл буруу ойлгож байсан. Хөрөнгө оруулагчид гэхээрээ дарга нартай ярьчихдаг гэж ойлгодог байлаа. Тэд ерөөсөө компаниудтай харьцдаг.
-ОУВС-ын сангаас орж ирж байгаа мөнгө зөвхөн балансын алдагдлыг тэг рүү аваачих тийм л төлөвлөгөөтэй.
УЛС ТӨР НЬ ТОГТВОРТОЙ, БОДЛОГО НЬ ТОГТВОРТЙ ОРЧИНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРДЭГ
Эдийн засагч, судлаач Т.Доржханд:
-Улс төр нь тогтвортой, бодлого нь тогтвортой орчинд хөрөнгө оруулалт орж ирдэг. Хөрөнгө оруулалтын цаана ажлын байр бий.-ОУВС мөнгө, өмнө авч байсан өндөр хүүтэй зээлээс өөр. Зүгээр орж ирдэг сул мөнгө биш, бодлогоо хэрэгжүүлээд явбал санхүүжилт нь орж ирээд байдаг хөнгөлөлттэй мөнгө.
-ОУВС-гийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь эдийн засгийг хөгжүүлэх биш тогтвортой байлгах эрүүлжүүлэхэд чиглэж байгаа юм.
Том төслүүдийн хүчээр бид хямралаас гарна
-Буруу шийдвэрүүдээс уул уурхайн хямрал үүссэн байдаг. Уул уурхайн зогсонги байдал компаниудыг банкны зээлэнд бариулчихсан.-Нүсэр хүчээр урагшилдаг том, том төслүүд нэг газаанд орчихоороо сэргэж эхэлтлээ тодорхой хэмжээний их үүсгэвэр шаарддаг. Дотоодын компаниуд бүгд их үүсвэрийн дутагдалд орчихсон байна.
-Том төслүүдийн хүчээр бид хямралаас гарна.
А.Алтан
Эх сурвалж: Eagle news