Хөвсгөлийн 3068 хүний халамжийн нэмэгдэл хаачив?

Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олонмянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олонхүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээддотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөсолгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх ньгол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэлэдгээр эмзэг бүлгийн иргэд төрөөс олгож буйхаламжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүйзөрчил зарим аймагт байдаг юм байна.Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнбайгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөлаймгийн салбар төвийнхөн “Зууны мэдээ” сониндхандлаа. Тэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөлаймгийн эмзэг бүлгийн иргэд халамжийнүйлчилгээг дутуу авдаг, халамж хүртэх ёсгүй иргэдхүртдэг зэрэг олон зөрчлийг холбогдох хяналтынбайгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэлболгосон байв.

ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААРТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ

Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоорнийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн сард 126500төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард58000 төгрөгөөр тог­тоос­ныг тухайн үеийн Хүнамын хөгжил, нийг­мийн хамгааллын сайдС.Эрдэнэд даалгаж бай­лаа. Нэг ёсондоо халам­жийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиарнэмэгдүүлсэн билээ. Тэгвэл Засгийн газрын 53дугаар тогтоол хугацаандаа хэрэгжээгүй болохыгХөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитыналбанаас 2016 оны зургадугаар сард хий­сэншалгалтын үеэр илрүүлжээ. Тод­руул­бал,Хөвсгөл айм­гийн Нийгмийн ха­ламжүйлчилгээний хэлтсийнхэн Засгийн газрынтогтоол батлагд­санаас хойш 3068 иргэнд олгогдох ёстой нэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарынхуга­цаа­гаар олгоо­гүй ажээ. Зөвхөн аудитын дүгнэлтээр ч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иймзөрчлийг илрүүлсэн гэж байна. Мөрөн суманд гэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89хүний 1023500 төгрөг, халамжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээ.Хүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөө авсан уу, авч чадаагүй бол хэний халаасанд оров?

НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨ АВДАГ УУ?

Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөний халамжаас гадна хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй авдаг эд зүйл, ахуйнхэрэглээ ч байдаг. Тус аймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шил, контакт линз хийлгэжээ.Энэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Дуламжав “Сэрмэг” гэх компанитай гэрээбайгуулж, эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанышалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсан талаарх баримтжуулсан гарын үсэг зураагүй, зөвхөн “Сэрмэг” ком­па­нийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сум­дын ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэдийннэрсийн жаг­саалт, нэхэмжлэлээр сан­хүү­жилтийг шилжүүлжээ. Гэтэл эдгээрээс 27 ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүй, Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, зөвхөн харааны шилхийсэн, зарим хүний хараанд таарахгүй шил олгосон, бүрэн хараагүй хүнд ч шил олгосон зэрэг нь тогтоогдсонбайна. Гэтэл харааны шил, линз­ний төлбөр тооцоог тэдэнд хүргэсэн болгож компани санхүүжилтээ авчихсанбайгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна жирэм­сэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, түлшний хөн­гө­лөлт, асаргааны тэт­гэм­­жүүд байгаа онох­гүйгээр олгогдсон зөрч­лийг ч мэргэжлийн бай­гуул­лагаас тогтоожээ. Ту­хайл­бал, жилд нэг удааолгогдох хуультай түлш­­ний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олноор гар­чээ. Түлшний хөн­гө­лөлтөөс гадна орон сууц­ны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийг хяналтын бай­гууллага нэрлэсэнбайна. Ялангуяа асар­гаа­ны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олон байгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумынАмьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээ. Халамжийн тэт­гэвэр тогтоолын сунгалт хийгдээгүй, сарбүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сард хоёр удаа олгогдсоноор бичигддэг. Нас барсан иргэдийн нэрээрмөн­гө идсэн зөрчил халам­жийнх­ны дунд гарч цагдаа, шүүхдээ тулсан тохиолдол бий. Тэгвэл Хөвсгөл аймагт чийм тохиолдол бай­даг бололтой. Айм­гийн Санхүүгийн хяналт, аудитын ал­ба­­ны шалгалтын яв­цад нас барсаниргэ­дийн гэрчилгээг ар­хивт шилжүүлдэггүй то­хиолдол олон гарчээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийннэрсийг архиваас хасах­гүй­гээр ха­лам­жийн тэт­гэвэр, тэтгэмжийг нь үргэлж­лүүлэн авсан тохиолдол байгаагдээр дурдсан. Хүүхдийн төрсний гэр­чил­гээ, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодор­хой­лолтгүйгээр 64 хүндтэтгэмж олгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэс­ний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.

С.Отгонцагаан: ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА

Төрөөс олгож байгаа ха­ламжийн мөнгө, түү­нийг орлуулсан бүтээг­дэ­хүүнийг эздэд нь хүр­гээ­гүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зог­сохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төр­лийн холбоотой хүмүү­сээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм. Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэт­гүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хү­мүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амь­жир­гааг дэмжих зөв­лөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүү­дийг сургахыг заасан байдаг. Гэтэл энэхүү үйл ажил­лагааг сумдад алдагд­санаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаар­сан. Энэ дутагдлаа ал­ба­ныхан компьютерийн прог­рамм руу чихдэг. Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэл­дэхүүнийг эргэн харж чадавх­­жуулах шаард­лага­тай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл айм­гийн нийгмийн ха­ламж үйл­чил­гээний сал­барт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч бай­гаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхаа­рал­даа авч шийдвэрлэж өгнө гэ­дэгт найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …