Поп дива Т.Ариунаа Г.Ганхүүд атаархав

“Яг түүн шиг-2”шоу нэвтрүүлгийн 10 дахь дугаар буюу супер ялагчийн төлөөх тоглолтод аялагч дуучин Г.Ганхүү AC/DC хамтлагийн Брайан Жонсоны Highway to hell дууг дуулж шүүгчдээс магтаал үг сонсч  зочин шүүгч поп дива Т.Ариунаагийн атаархлыг төрүүлэв.

Шүүгч Т.Ариунаа: Ганхүүг хараад ямар шавхагдашгүй авьяастай юм бэ гээд энэ муу золигоос юу ч гарч магадгүй юм байна. Энэ 60-аад оныхоны уу гээд бяцхан атаархаж байлаа. Үнэхээр авьяаслаг юмаа манай Г.Ганхүү. Г.Ганхүү “Яг түүн шиг-2” шоуны туршид бүх дүрд хувирч чадсан. Ганхүү бол хязгааргүй юм байна гэдгийг би олж харсан. Ганхүү рокыг шүтдэг учраас их суу залиар судалж гарган яг түүн шиг байж чадлаа.

Шүүгч Н.Онон: Яг түүн шиг шоу ийм буянтай шоу шүү дээ. Энэ мундаг Г.Ганхүү дуучинг өөрчилж, дуулах техникийг нь хүртэл заагаад өгч байна. Тэр хархираа бол ерөнхийдөө гарсан ч үл ялиг дутлаа. Жүжиглэлтийн хувьд магадгүй дураараа байдал нь өөрийн болоогүй юм болов уу л гэж харлаа.

Шүүгч Б.Наранзун: AC/DC хамтлагийг мэдэх хүн чи л байх. Түүхийнх нь талаар яриад яах вэ. Чи өнөөдөр миний хэлэх гэж байсан зүйлийг урдуур ороод хэлчихлээ. Чи тэр хоёр дуучны голоор л дууллаа. Дүрийн хувьд чи бол өөрөө бараг л биеийн хэлбэр хамар их адилхан юм байна. Чи сайн байлаа. Амжилт хүсье.


 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …