“Авто хяналт” компанийн эзэмшил газрыг ЗЦГ-т шилжүүлэнэ

0719ea24371417d0big Нийслэлийн удирдла­гын зөвлөлийн хурлаар “Авто хяналт” компанийн эзэмшиж байсан 3586 га газрыг ЗЦГ-т шилжүү­лэхээр болжээ. Тус газар нь Баянзүрх дүүргийн XXV хороо, Нарны замд байр­шилтай аж.

Уг газрыг 2002 онд НИТХ-ын шийдвэрээр ЗЦГ-т авто үйлчилгээний зориу­лалтаар олгосон аж. Гэтэл 2011 онд тухайн үеийн За­саг даргын шийдвэрээр тус газрыг  “Авто хяналт” компанид үйлчилгээний зо­­риулалтаар таван жил эзэмшүүлэхээр олгосон аж. Тиймээс ЗЦГ-аас  газраа эргүүлэн авахаар Өмчийн ха­рилцааны газарт гомдол гаргасан байна.

Гомдлын дагуу Удирд­лагын зөвлөл авч хэлэлцээд Газрын тухай хуулийн “Га­­зар олгохдоо дуудлага худал­даа явуулна” гэсэн заал­­тыг зөрчсөн ба гэрээгээ биелүүлээгүй гэж үзээд ЗЦГ-т газрыг нь буцаан ол­го­хоор шийдвэрлэжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол Улсын Их …