Cөүлийн гудамжны автозамыг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаана

Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд 2017 зургаадугаар сарын 7-ны өдрийн 20:00 цагаас 2017 зургаадугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл агаарын гэрэлтүүлгийн тоноглолын ажил хийх, 2017 зургаадугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагаас худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах гэж байгаа аж.

Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …