Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2017 оны 06-р сарын 08-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27 хэм дулаан байна.

2017 оны 06 дугаар сарын 08-ны 20 цагаас 06 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

2017 оны 06 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд Алтайн уулсаар, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

 

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …