“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяны нээлт маргааш болно

5dbde19b7059e1c0bigЭрүүл мэндийн сайдын санаачилгаар жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан билээ.

Үүний дагуу тус аяны нээлтийг маргааш Сүхбаатарын талбайд албан ёсоор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд гэр бүл төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл олгох аж. Учир нь гэр бүл төлөвлөлт болон хүсээгүй жирэмслэлт нь оюутнуудын өмнө тулгараад байгаа чухал асуудлын нэг болох нь судалгаанаас харагдсан байна.

Мөн “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-д оюутнуудтай хамтран ажилладаг байгууллагуудтай Эрүүл мэндийн яам холбоотой ажиллах юм.

Т.Анир ugluu.mn

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …