Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй боллоо

Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ.

Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.

Түүнчлэн Голомт банктай хамтран еbank, мобайл банкны үйлчилгээгээр дамжуулж, цахим хэлбэрээр торгуулийн төлбөрийг хялбар төлж болох юм байна.

Жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнээрэй!

 

цахим хуудсанд нэвтрэн автомашины улсын дугаар эсвэл жолоочийн үнэмлэхийн дугаараа оруулан Хайх товчлуур дээр дарна.

Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Гүйлгээний мэдээлэл гарч ирэх ба утасны дугаар болон цахим хаягаа оруулан гүйлгээ хийх товчлуур дарна. Ингэснээр картын мэдээлэл оруулах хуудас гарч ирэх бөгөөд картын мэдээллийг үнэн зөв оруулснаар таны торгууль төлөгдөнө.

 

ДАНСААР ТӨЛӨХ

 

 

www.egolomt.mn Интернет банкны вэб хуудас болон смарт банкны аппликейшнээр нэвтрэн торгуулиа төлөх боломжтой.

И-банкны эрхээрээ нэвтрэн төлбөр цэсний бусад үйлчилгээний “Торгууль төлөх” цэс рүү хандаж тээврийн хэрэгслийн дугаар эсвэл жолооны үнэмлэхийн дугаараа ашиглаж торгуулийн мэдээллээ лавлаж, төлөх боломжтой.

САЛБАРААР ТӨЛӨХ

Голомт банкны дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхийн дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлж торгуулиа төлөх боломжтой.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …