ХОНЬ (3/21-4/19)
Таны гэрлэн бүрхүүл аура бэхжиж, амьдралын нөөц хүч өссөнөөр авьяас чадвараа бусдад харуулах боломж бүрдэнэ. Бүх зүйлийг хэмжээнд нь тохируул. Эс бөгөөс таны мөрийтэй тоглоом зэрэгт хэт улайрдаг байдал тань золгүй тохиолдолд хүргэж болзошгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Хайр дурлалын асуудалд ноцтой бэрхшээл үүснэ. Үл ойлголцол гарна. Та тогтворгүй тайван бус байдлыг мэдрэнэ. Дур татам сонирхолтой адал явдлын араас хөөцөлдөх нь танд зохихгүй. Хайр сэтгэлийн харилцаа хэвийн байх бөгөөд зарим хосууд улам ч илүү дотносох бололтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр спортоор хичээллэхэд сайн. Та ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцвол амжилт гаргах өдөр. Таны амжилтын гол хөдөлгүүр нь реклам сурталчилгаа байна. Зарим тань нэвтэрхий толь мэт мэдлэгтэй гэдгээ харуулж хүмүүсийг гайхшруулна
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хайрын бүтэшгүй санаа илэрнэ. Таны хайрын хүч хүүхэд насны дурсамжтай холбоотой байж болно. Эцэг эхийнхээ халамжид бага насаа өнгөрүүлсэн дурсамж тань сэргэнэ. Таны хүлээлт бүтэлгүйтвэл зүрх шархлан үлдэнэ. Жинхэнэ хайртайгаа учрахыг хүлээ.
АРСЛАН (7/23-8/22)
Үр бүтээл гаргахад ашигтай. Идэвхитэй амьдрал ирнэ. Өөрийн үзэл санааг дэлгэрүүлэх таатай орчин бүрдэнэ. Гэр орноо тохижуулахад илүү анхаарч, өөрийн бодол анхаарлаа төвлөрүүл, Даруу байж өөрийн ялалт, амжилтаараа бүү бахарх. Санаачлага муутай хүмүүст сансарын нөлөөлөл таагүй байна. Энергийн илүүдэл нь их эрч хүч өгнө. Хүнд байдлыг давж байж амжилтад хүрдгийг сана.
ОХИН (8/23-9/22)
Цэвэрлэгээ, хэрэггүй эд зүйлсээсээ салах өдөр. Бие даан боловсролоо дээшлүүлэх, оюун санааны хөгжилд таатай байна. Дотоод ертөнц болон гадаад нөхцөл байдлаа цэгцтэй болго. Өнөөдөр ажил хэргийн сургалт арга зүйн ном зохиол худалдан авахад сэтгэл хангалуун үлдэнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санхүүгийн байдал тогтвортой байна. Ахуйн цахилгаан хэрэгсэлүүд худалдан авч гэр орны ажлаа хөнгөвчил. Гэр бүлийн гишүүд ажил хийж, үргэлж завгүй байдаг бол ажлыг тэнцүү хуваарил. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ. Та зөв зам дээр байгаа боловч ганцаар явахгүй байхыг хичээ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Зарим хилэнцүүдийн гутранги байдал нь түрэмгийлэл болон өсөх магадлалтай. Сөрөг эрч хүчээ зөв гаргах, эсвэл эерэг эрч хүчээр солих нөхөх хэрэгтэй. Гоо сайхан, үсчинд очиж, хошин шогийн үзүүлбэр үз. Бүсгүйчүүл гоёл чимэглэл, цэцэг зэрэг бэлэг авах дуртай байдгийг сана.
НУМ (11/22-12/21)
Буяны ажил, сайхан сэтгэл, өрөвчхөн зантай байх өдөр. Олон хүмүүс бусдын зовлонг хялбар ойлгоно. Шударга ёс зөрчигдөхийг үзэн ядна. Сэтгэлийн жинхэнэ өгөөмөр зантай байна. Хүмүүст урам хайрлах бүхий л боломж бололцоог ашигла. Хэн нэгийг зовлонтой үед нь дэмжиж чадвал та аз жаргалтай байх болно.
МАТАР (12/22-1/19)
Таатай өдөр. Найз нөхдийн зөвлөгөө болон нөлөө бүхий этгээдийн ивээл дэмжлэгээр ажил үйлс урагштай байна. Хайр сэтгэлийн харилцаанд ахиц гарна. Шинээр хүнтэй танилцаж, өмнө сэтгэлтэй байсан хүнтэйгээ санаандгүй таарч магад. Гэр бүлийн харьцаанд сайн өдөр.
ХУМХ (1/20-2/18)
Хувийн асуудлуудаа шийдэхэд таатай өдөр. Ганц бие хүмүүст романтик учрал тохионо. Хосуудын амьдрал тайван байна. Удаан жил ханилсан хосууд ирээдүйнхээ баярт төлөвлөгөөг зохионо. Сүүлийн үед санаа зовоож байсан асуудлууд мартагдана.
ЗАГАС (2/19-3/20)
Мэргэжлийн болон санхүүгийн салбарт амжилт олно. Тун удахгүй ажил хэрэг сайжирна. Санаандгүй газраас дэмжлэг ирнэ. Өндөр зорилго тавин тэмцэлд зоригтой ор. Иймээс жижиг бүтэлгүйтвэл тохиолдвол бүү гутралд ор. Худалдан авалтаас болж санхүүгийн байдал муудна. Дотны хүмүүстэйгээ харилцах харьцаа гэнэтийн байна. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, уучлал гуйхгүй бол хүнд байдалд орно.