Мэтгэлцээнээс жижгэрсэн “Женко”

Монголын Телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн дундах халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулах тов нэлээн хэд хоногийн өмнөөс ард иргэдэд тараад байв. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас гурван нэр дэвшигчийн дунд ард түмнийхээ өмнө нээлттэй, халз мэтгэлцээн болох байлаа. Харамсалтай нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийн халз мэтгэлцээнд оролцож чадахгүй гэдгийг АН-ын нарийн бичгийн О.Магнай хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд дуулгасан. Х.Баттулга нэр дэвшигчийн мэтгэлцээнтэй давхцаж буй уулзалт нь нийслэлээс хамгийн ойр буюу 45-хан км-ийн зайд орших Төв аймагт товлогдсон байгаа юм. Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ард түмнээ хүндлэхгүй байна уу эсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол HD” телевизээс бусдыг нь тоохгүй байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Нэг бол тэрбээр халз мэтгэлцээнээс эмээж байна. Ямартай ч нөгөө хоёр намын нэр дэвшигч халз мэтгэлцэхэд бэлэн гэдгээ аль эрт илэрхийлсэн. Харин ард түмний нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх хүслийг хазаарлаж байгаа АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хэзээ мэтгэлцээнд оролцоход бэлэн болох вэ гэдэг нь оньсого хэвээр үлдлээ.

С.Уул 

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …