Ази төдийгүй дэлхийн хэмжээнд алдартай T-ara хамтлагийг үнэхээр Монголд ирэх нь үнэн үү? гэсэн асуулт хүн болгоны эргэлзээг төрүүлж байгаа. Тэгвэл тара хамтлагийг Монголдоо урисан ETV телевизийнхэн Тара хамтлагийг Монголд ирнэ гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр телевизийнхээ нэрээр батлан хэллээ.
T-ara хамтлаг нь 2009 онд “Core contest media” энтертайнментын харьяанд байгуулагдсан бөгөөд анх “Super rookies ” нэртэй байжээ. “T-ara” нь “Tiara” буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet -ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь Енжон, Хё Мин, Жи Ай, Жи Вон, Жи Ёон гэсэн гишүүний бүрэлдэхүүнтэй.
Тэд есдүгээр сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд тасалбар жирийн 35,000 50,000 VIP суудал нь 350.000 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм байна.
VIP суудалд 200 ширхэг билет хэвлэгдсэн бөгөөд одоогоор 50% нь борлуулагдаж дууссан байгаа аж.
Тус хамтлагтай цуг “Davichi”, “The Seeya”, “Speed” зэрэг хамтлагууд ирнэ. Тоглолтын аюулгүй байдалд ихээхэн санаа тавьж байгаа бөгөөд 10-аас доош насны хүүхдийг оруулахгүй гэнэ. Мөн хутга мэс, согтууруулах ундаа хэрэглэсэн залуусыг оруулахгүй бөгөөд хамгаалалтанд “Хас хамгаалалтын байгууллага” мөн 1000 цагдаа гарах юм байна. Иимд Тара хамтлагийн тоглолт Монголдоо хамгийн өндөр зэрэглэлийн хамгаалалттай тоглолт болох нээ. Мөн Хөгжмийн дуугаралт тайз дэлхийн хэмжээнд болдог тоглолтуудын адил техник хэрэгсэлээр тоноглогдсон бөгөөд хөгжмийн найруулагчаар Харанга хамтлагийн Чука ах ажиллаж байна.
Санал болгох мэдээ
Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ
“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …