Мелания Трамп Цагаан ордонд нүүж иржээ

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп 11 настай хүү Бэрроны хамт өнгөрсөн ням гарагт Цагаан ордонд нүүж иржээ.Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос хойш зургаан сар болж байгаа юм. Тухайн үед Мелания  Трамп хүү Бэрроны хичээлийн жил дууссаны дараа Цагаан ордонд очихоо мэдэгдэж байсан юм. Мелания Трамп цагаан ордонд нүүж ирсэн дариудаа  “Шинэ байшинд дурсамжаа хармаар байна! хэмээн инстиграм хуудсандаа бичиж ордны цонхоор авсан зургаа тавьсан байна.

Мелания  Трамп Цагаан ордонд нүүж ирснээр  АНУ-ын тэргүүн хатагтай үүргийг жинхэнэ ёсоор нь гүйцэтгэх аж.

 

 

Г.Нараа


Санал болгох мэдээ

Венесуэлийн эргээс газрын тосны танкерыг хураан авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт Венесуэлийн эргээс газрын тосны танкер хураан авсан тухай мэдэгдэв. …