Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдийн анхааралд!!!

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.

Хэрэв хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ба хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 6 хүртэл цаг, Шүүхийн шийдвэрээр 14 хоног хүртэл хугацаагаар зөрчлийг шийдвэрлэх хүртэл түр саатуулах арга хэмжээ авна.

            Иймд зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Та бүхэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсье.

Гадаадын иргэн, харьяатын газар

 

 


Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …