“Их хэмжээний мөнгө хожсон” тухай мессэжээс болгоомжил

images (3) Сүүлийн үед дэлхий дахинд цахим гэмт хэрэг маш хүчтэй дэлгэрч байгаа билээ. Тэгвэл үүний нэг илрэл нь “Ямар нэгэн гадаад дугаараас иргэдэд “Та их хэмжээний ам.доллар хожсон байна. Тиймээс өөрийн и-майл хаяг, овог нэр, утасны дугаар, гэрийн хаяг”” зэргийг илгээхийг хүссэн мессэж ихээр ирэх болсон байна.

Энэ нь угтаа хүмүүсийг мэхлэн, тэдний мэдээллийг буюу овог нэрийг ашиглан цахим гэмт хэрэг үйлдэх гэсэн оролдого аж. Тиймээс иргэдийг ийм төрлийн мессэж ирвэл хариу илгээхгүй байхыг анхааруулж байна. Учир нь та нэг л өдөр хэрэг үйлдээгүй мөртлөө гэмт хэрэг үйлдсэн гэж эрэн сурвалжлагдаж магадгүй юм.

Жишээ болгон ийм төрлийн хуурамч мессэжээс дурьдвал, энэ сарын 19-21-ний өдрүүдэд АНУ, БНХАУ болон манай улсын иргэдэд +14166177531 дугаараас “You have been selected to receive a donation of $1.500.000.00 USD by Mark and Cindy hills. To begin claims send your full names to hillsfamily105@gmail.com” буюу “Та ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын 1.5 сая ам.долларын хандив хүлээн авагчаар сонгогдлоо, ингэхийн тулд та өөрийн бүтэн овог нэрээ hillsfamily105@gmail.com хаяг руу илгээх шаардлагатай” гэсэн утга бүхий  мессэж иргэдийн гар утсанд ирсэн байна. Энэ нь хуурамч бөгөөд ноён Мак Хилс болон хатагтай Синди Хилс нарын нэрийг ашглах болсон явдал нь 2012 оны 11 сарын 28-ны өдөр АНУ-ын Миссоури мужид Мак Хилс, Синди Хилсийн гэр бүл “Powerball MOLottary” нэртэй сугалаанд түрүүлж 293.750.000 ам.доллар хожсонтой холбогдуулан гарч эхэлсэн байна.   Ер нь ийм төрлийн гэмт хэрэг ямар нэгэн “Free lottery, хандивын сан, алдартай хүмүүс-компани-сугалаанд их хэмжээний мөнгө хожигсдийн” нэрийг барьсан байдаг гэнэ.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …