Буратиногийн адал явдал багачуудад ээж аавынхаа үгэнд орохгүй бол ямар хор уршигтайг ойлгуулна


Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан залуучуудад маань зориулсан шоу тоглолтууд ар араасаа цуварсаар байна. Борооны дараах мөөг шиг олон шоу, парти энд тэндгүй зохион байгуулагдаж байгаа ч бяцхан үрсэд маань зориулсан тоглолт үзвэр үйлчилгээ өдрийн од шиг ховор болох юм аа.

Урлаг гэдэг  нэг талаасаа хүүхдийг  хүмүүжүүлж, зөв ухамсар сэтгэхүйг суулгахад асар их нөлөө үзүүлдэг.

Жишээлхэд л Монгол ардын “Өвгөн эмгэн хоёр” үлгэрт өвгөн нь залхуурснаасаа болж үнс зуурж идээд сууж байхад, ажилсаг эмгэн өөрийн чадлаар сайхан амьдардаг. Энэ үлгэрийг сонссон ямарч хүүхэд залхуу байна гэдэг маш муу үр дагавартай гэдгийг хэлүүлэлтгүй мэддэг.

 Тийм учраас хүүхдэд зориулагдан хийгдэж байгаа уран бүтээл маш өндөр цензуртай байдаг юм. Бид хүүхдүүддээ урлагийг ойлгуулж, бодол сэтгэхүйг хөгжүүлж,  хорвоог нь танин мэдүүлснээр сайн хүн болох эхлэл нь суурь нь тавигдана.

Гэтэл манайд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, ургаж яваа бяцхан үрсдээ зориулсан урлагийн тоглолтууд тун ховор байна.

huuhdiin bayar  (2) (1)

Харин “МАСК” продакшны хамт олон багачууддаа зориулан  ”Буратино” жүжгээ энэ сарын 8 нд  тоглохоор болсон нь тун саашаалтай байна.

Аавынхаа үгэнд ороогүйгээс зайлтнуудад хууртдаг Буратиногийн адал явдал хүүхэд багачуудад маань ээж аавынхаа үгэнд орохгүй бол ямар хор уршигтайг ойлгуулах дамжиггүй юм.

Тоглолт 9-р сарын 8 нд Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд 14:00 16:00 цагуудаас хоёрхон удаа тоглогдох юм байна. Эцэг эхчүүдээ бяцхан үрсийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийгээрэй.

Ugluu logo

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …