ЭЕШ-ын дүн ирэх сарын 1-нд гарна

 

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын явцын талаар мэдээлэл өгсөн. Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 нь хамрагджээ. Өөрөөр хэлбэл 9865 хувь нь өгчээ.

Шалгалтаа өгөөгүй 580 хүүхдийн 24 нь хоцорсон бол 14 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар оруулаагүй аж. Харин бусад нь шалгалт өгөхөөр ирээгүй юм байна.

Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 1-нд ЭЕШ-ын эцсийн дүнг нэгтгэн гаргаж, өөрийн албаны сайтаараа мэдээлэх бөгөөд ирэх сарын 3-наас шалгуулагчдад батламж хуудсыг тараахаар болжээ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …