Хувь заяаг тодорхойлох япон өрнийн зурхай

ХОНЬ  – “Гал” махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлийн тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэдний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүндхэрэгтэй үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүүн өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Танд өөрийгөө хөгжүүлэхийг шаардах олон чухал өөрчлөлтүүд гарна. Ингэснээр та юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаа урьд өмнөхөөсөө ч илүү ойлгох болно. Таны романтик байдал таныг урлаг, хөгжим зэрэг олон зүйлд амжилт олох боломж олгоно. Үйлдвэрлэлийн олон арга зам олж, эрх мэдлээ гартаа авах боломж гарна. Хэдийгээр пүүс компанидаа сэтгэл хангалуун бус байх ч сонирхолтой, таатай үр дүнд хүрч чадна. Таны хувийн санхүү хэлбэлзэнэ, гэвч зөв төлөвлөлтийн ачаар тогтворт орж чадна. Хэрэв та шинэ, илүү өрсөлдөөнтэй ажил хайж байгаа бол боломж бага байна. Аялал жуулчлалын хувьд та гадаад явж нэлээн их шинэ зүйл сурч ирэх боломжтой. Удаан хугацааны нөхөрлөл тань хол газар явснаар сэргэнэ. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна, ялангуяа жилийн эхний хэдэн сард. Мөн та илүү мэдрэг байх хэрэгтэй. Өөрийн хоол тэжээл тань тэжээллэг эсэхэд анхаар. Хайр дурлалд гүн мэдрэмж нөлөөлж нөхөрлөлийг зузаатгана. Өөрийн хүч чадал, сул дорой байдлыг ухамсарлах нь өөрийн хайртай хүнд зүрх сэтгэлээ нээж үнэнч байхад хялбар болгох болно.
ЭРҮҮЛ МЭНД 
Туйлширдаг хүмүүс, эсвэл тэд эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож, өөрийгөө туйлшруулсанаар даралт нь ихэсч нойргүйднэ, зүрхний шигдээс, шар өвчин тусах мөагадлалтай. Өвчтэй хониноос илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэтэл хонины орд бол эрүүл энхийн бэлгэдэл мөн агаад амьдралын зөв хэв маягийг дагавал залуу нас, хүч чадлаа олон жил хадгалж чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л орохгүй, өөрөө тэднээс илүү мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Ер нь өөрийн эрүүл мэндийг тоодоггүй гэж хэлж болно. Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл оронд хэвтэлгүй хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх явдал юм. Толгой нь хамгийн эмзэг байдаг тул өвддөг. Эрүүл байхын тулд: Хатгалга авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж, амны хөндийн үнэрийг анхаарах ёстой. Тэд түргэн уцаарладаг, гэтэл тайван байснаар сэтгэл санаа өөдрөг явна. Сэтгэлийн хөдлөлөө тэвчиж, согтууруулах ундаа муу нөлөөтэйг анхаарч, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэгтүн. Нүдний хараагаа анхаарах ёстой. Энэ ордынхон бусдыгаа бодвол амархан өтөлдөг тул бэлгийн бойжилтын үедээ бэлтгэл сургууль хийх ёстой. Бэлгийн сулралтай эрчүүдийнхээ тоогоор 2-рт ордог.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.
Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил.
Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.
Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг. Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Хонь хайртай хүнээ найз лөхдөө өөрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг. Ямарч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна. Хонь боломжгүй зүйл рүу их тэмүүлдэг ба ямарч үнээр хамаагүй авахыг оролддог, юугаа ч хамаагүй золиосолдог.
Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж Хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй.Хонины ордыхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч сайн найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Хумх болон Хонины ордынхон сексийн гайхалтай нийцэлтэй. Арслан, Ихэр, Нумын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол маш сайн. Эдгээр ордууд нь амгалан зангаараа, амьдралд хандах гүн ухаанч хандлагаараа Хонины ордынхныг номхруулдаг. Үерхэл нөхөрлөл болоод гэрлэлт, хайр дурлалын асуудалд Хилэнц, Загасны ордынхноос холхон байхыг хичээвэл зохино. Мэлхийн ордын бойтог удааныг, Жинлүүр, Матрын ордынхны хуучинсаг үзэл, сэтгэх чадвар муутайг тэвчдэггүй. Үхэр болоод Охины ордынхонтой хүйтэн хөндий харьцаатай. Үхрийн ордтой ердийн харьцаатай.

Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугуй, бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай. Зожиг. Зөрүүд. Бүдүүлэгдүү. Биеээ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана.
Энэ ордыхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын ихухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, ер бусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэгч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай.Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн.Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илрэнэ.Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдэг.Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчгардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
ЭРҮҮЛ МЭНД 
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо ямар ч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална. Өөрөө өөрийгөө л сүйтгэхгүй бол урт насална. Хэт их ажиллаж, тамхи татаж хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй. Аливааг хэтрүүлснээс ихэнх өвчин нь үүсдэг. Эсвэл сэтгэл санаагаар унасан буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй. Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж, бусдаас илүү тэвчээртэй өвчнөө даадаг. Өвчилбөл өвчин нь удаж ужиграх хандалагтай. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны дэглэм буюу аливаа нэгэн хязгаарлалтыг тэвчдэггүй. Таргалах хандлагатай. Хоолны дэглэм барьж идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн, тусах магадлалтай өвчин: таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх, мэдрэлийн болон тархины өвчнүүд, ядаргаа, шизофрени зэрэг юм. Эрүүл байхын тулд: Хөлөө хуурай дулаан байлгаж, салхинд цохиулахаас сэрэмжил. Бага хугацаагаар, тогтмол унтаж амарч, хүндээр бие засч байгаарай. Хоолойн өвчнөөс сэргийлж явбал зохино. Хилэнцийнхэнтэй дотносвол бэлэгсийн өвчин тусах магадлал ихэснэ.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Эдгээр хүмүүсийн хувьд 2007 он бүтээлч бөгөөд урамшууллын жил байх болно. Харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлнэ. Энэ ордныхны зугаа цэнгэлийн мэдрэмж хүчтэй байх учраас жинхэнэ жаргалыг эдлэх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнээ сурталчлах шинэ арга олох бөгөөд энэ нь олон нийтийн сонирхлыг ихэд татна. Гадаад худалдаа өснө. Гэхдээ дотоод худалдаанаас илүү их алдагдалд оруулж болзошгүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө зээлэхэд тийм ч таатай үе биш. Боломжтой бол өөрийнхөө мөнгийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Хэрэв та үүрэг хариуцлагаа өндөржүүлье гэвэл өөрийн нэр хүндэд нухацтай хандах цаг ирж байна. Аялалын үед тав тухтай байдлыг эрхэмлэ. Ихэнх аялал ажил хэрэгтэй холбоотой болох нь. Таны эрүүл мэндэд цэвэр агаар чухал. Хайр дурлал, янаг амрагийн явдалд гайхамшигтай нээлт хийх жил. Харилцаа холбоо таны хувьд өөрийгөө ойлгох, цаашилбал ертөнцийг таньж мэдэхэд гол түлхүүр болно. Янаг амрагийн явдал таныг зөн совинтой болгож, улмаар энэ туршлага чинь таны ертөнцийг үзэх үзлийг маргаангүй болгоно.
АЖИЛ МЭРГЭЖИЛ 
Үхрийн ордыхон багаасаа л амжилт авчирах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг.Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач, багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй.Хамт олон ньтүүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй, цэцэг жимс тариалах сонирхолтой. Мөн тогооч, хүнсний мэргэжилтэн бий.Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм.Бодсон санасан зүйлээ хэзээч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөлгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна.Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг.Сайн чанар нь: байгаагаараа байдаг, тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй, назгай байдалтай.Залуудаа ихээхэн дурламтгай – дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө.Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ, үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчлан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий.Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй, золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй.Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг.Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй.Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй.Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал Үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгалд хайртай.Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Хилэнцийн орд болон ёсорхуу Үхрийн ордынхон тохирдоггүй, тэд эсрэг тэсрэг зан ааштай тул хоорондоо зөрчилддөг. Хонины ордтой ч нийцэл тийм ч сайн биш, ердийн найз нөхдийн харьцаанд боломжийн. Хумхын ордынхонтой ойлголцдоггүй. Охин, матар, Мэлхий, Загасны ордтой дээд зэргийн нийцэлтэй. Арслан, Хумхын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол муу. Үхэр болоод Ихрийн ордод адил төстэй зүйл олон боловч харилцан тохирдоггүй, үргэлжийн хэрүүл маргаантай байх болно. Хоёр Үхэр ч хоорондоо таарамж муутай. Жинлүүр, Нум, Хилэнцийн ордтой ердийн харьцаатай.

Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хүйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог.Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй.Тодорхойгүй зантай, байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй зантай.Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод 2 хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг.Нөгөө талаас цухалдуу. Хийрхүү. Жижиг юмыг том болгох, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай.Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор. Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах /фатализм/ зэрэг нь түүнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа өөрчлөлтөнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа байнга өөрчилдөг.Ихэр, шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй.Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэл хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг, дууриамтгай хүмүүст дургүй. Тэд ярих дуртай харин сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямарч нөхцөлөөс хөнгөхөөн гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг.Нэгэн зэрэг олон ажил бүтээж чадах боловч өдөр тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчлон нямбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал нь ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог.Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн “мания”-д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеээ авч явдаг.
ЭРҮҮЛ МЭНД
Тэд цагийг өдөржин явж, холхиж өнгөрөөнө. Нэгэн байрандаа суугаад байх нь түүний хувьд зовлонтой. Түргэн огцом явдалтай, тийм ч чийрэг биш, ядаргаанаас айдаг, хэт хөдөлгөөнтэйгээсээ болоод амархан ядардаг. Өвчилбөл ганцаардаж гутарснаасаа болоод өвддөг. Маш бээрэг, хатгалга амархан тусдаг, хоол, эмний зүйлээс хордлого авч болзошгүй. Нүүрэнд нь цус хуралдах явдал элбэг байдаг. Ядарсан үедээ ядаргаагаа тайлж чаддаггүй. Бусдын нөлөөллөөр хэл яриа, оюун ухааны сааталд орох, багтраа, үе мөчний өвчин тусна. Энэ ордынхны дунд элбэг тархсан өвчлөл: элдэв харшлууд, ханиад мэдрэлийн ядаргаа юм. Эрүүл байхыг хүсвэл: Махыг аль болох л бага идэх ёстой. Амарч биеэ суллан, зөнд нь тавьж сурах ёстой. Осол аваарт хамгийн их өртдөг тул болгоомж сэрэмжтэй бай.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Ихрийн ордонд төрөгсдөд энэ он ер бусын байх болно. Амьдралдаа урам зоригтой байж илүү ихийг хийж бүтээх замаар ирж буй жилдээ жинхэнэ амжилт гаргаж чадна. Гэр бүлийн гишүүдийн онцгой дэмжлэг, илүү бат бэх гэр бүл ажилдаа амжилт гаргах болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ажил хэргийн ертөнц таны тээнэгэлзсэн байдлаас болж төвөгтэй болж болзошгүй. Гэсэн ч ажил дээрх холбоо харилцаагаа нэмэгдүүлэх нь үйлдвэрлэлийг болон ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Өмч хөрөнгөд хөрөнгө оруулалт хийнсээр хувийн санхүү аюулгүй байдалд орно. Өдөр тутмын амьдралдаа ердийнхөөс илүү мөнгө зарцуулах төлөвтэй байна. Төсвөө нарийвчлан нягталж, шалгаж үз. Шинэ хэрэгцээгээ хязгаарлан амьдар. Ажил төрөл, мэргэжилд тааламжтай үе, ухаалаг байр суурь тушаал дэвших сайхан боломж олгоно. Хууль бус төсөл барьж авахгүй байхыг хичээгээрэй. Аялах боломж ердийнхөөс хязгаарлагдмал байна. Учир нь, удаан хугацаагаар гэрээсээ хол байхад үүрэг хариуцлагууд чинь таныг зовооно. Сайн мэддэг газраар аялах нь таныг тайвшруулах болно. Таны эрүүл мэнд удаан хугацаанд зовоож байсан өвчнөө эдгээснээр амар тайван байна. Хайр дурлал, янаг амрагийн явдал танд өөрийнхөө тухай маш олон зүйл мэдэхэд тусална. Найз нөхдийн холбоо таныг уламжлалт гэрлэлтээс өөрийгөө чөлөөлөхийг уриална.
ЭРҮҮЛ МЭНД 
Ихрийн ордыхон машид авъаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнхи салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнхи нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай.
Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй л бол ямарч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг.Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой.Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Тэдэнд дурлах амаргүй. Өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана.Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнхи тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодитой хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбодь таарамж муутай.Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан.Ихрийн ордыхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг учраас гарамгай улс төрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнд гомдвол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж бас чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүр үзүүлдэг.Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүйн учир нь мөнгө төгрөгч тэр, алдар нэрч тэр, хайр дурлалч тэр дангаараа Ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй. Тэрээр ямар нэгэн боломжгүй зуйл рүү тэмүүлдэг.Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямарч ажилд түүртэхгүй боловч хэзээд сэтгэл хангалуун бус.Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлсд дурладаг. Ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг үүнээсээ болж өр ширэнд орох нь элбэг.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Үхэр, Жинлүүр, Хумх, Арслан, Мэлхийн ордынхонтой зохицол нийцэл сайтай. Харин Загас, Охин, Нумын ордынхонтой хамгийн таарамжгүй харьцаатай. Хонины ордынхонтой адил төстэй зүйл ихтэй тул харилцан татагдаж, бүрэн ойлголцдог. Ихрийн ордынхон хоорондоо ч нийцэл сайтай, харилцаа холбоо нь ирээдүйтэй.

Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй.Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг.
Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй.
байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй. Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүмүүс юм. Сэтгэлийн хямралд орох үед өдөр ч шөнө ч айдас түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй.Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ. Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа удаан болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеээ хамгаалах зөн юм.Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана.Ямарч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно.Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино.Дүнсгэр зан гутранги үзэл ньтүүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий-хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр.Мэлхийн ордод ихэнхи гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм. Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Мэлхийн ордонд төрөгсөд нарны нөлөөгөөр энэ онд эрүүл мэнд нь хэвийн байх болно. Угаасаа ч та эрүүл мэндээ гайхалтай хамгаалдаг хүн юм. Бие бялдараа ердийн байлгахын тулд биеийн эрчим хүчээ зөв зарцуулаарай. Хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь арга хэмжээ ав. Таны биеийн сул хэсэг нь хоол боловсруулах эрхтэний систем юм. Мэлхийн ордныхон маш хөдөлмөрч хүмүүс. Та энэ жил их завгүй байх нь. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж байж санаагаа амраах нь таны хувьд чухал үр дүнд хүргэнэ. Ямар нэгэн ажлыг хийхдээ маш нухацтай ханддаг байдал чинь танд тус болно. Нэр төрд дуртай байдал тань ямар нэгэн шинэ ажил эхлэхээс айдаггүй болгоно. Чөлөөт сэтгэлгээтэй бай. Янз бүрийн туршилт хийж азаа турш. Энэ ордныхон сайн тагнуулч, хуульч байдаг. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахгүй л бол та санхүүгийн асуудалд орохгүй байж чадна. Мэлхийн ордныхон ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй байдаг. Тэд хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайн хангадаг. Таны гэртээ бүхнийг өөрөө захирдаг байдал тань энэ жил улам идэвхжиж та гэр бүлдээ зориулж олон зүйл хийж чадна. Харин /та эрэгтэй бол/ таны эхнэр өөрийн гэсэн эрх мэдэл бараг байдаггүй бололтой. Энэ нь тийм ч зөв зүйл биш гэдгийг та анхаараарай. Энэ онд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асуудалд онцгой байдлаар оролцох хэрэгтэй болж байна. Тэдний сурлага, эрүүл мэнд нь таны сэтгэлийг нэлээн зовоох байдалтай.
ЭРҮҮЛ МЭНД
Өвчин шаналгааг тэвчирдээ муу. Мэдрэлийн системийн хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал зуршил, амралт, хоол ундаа сольж зохицуулна уу гэхээс бус эмч нараа солиод нэмэргүй. Хэт ганцаардах үед, эсвэл хэт олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч амрах сайхан боломжийг олгоно. Ходоодны шархлаатай болох магадлал ихтэй. Эрүүл байхыг хүсвэл: Хоолны дэглэм баримталж ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэж, их хөдөлж байвал зохино, хурдан хооллох нь хортой.
АЖИЛ МЭРГЭЖИЛ 
Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг.Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оуюн ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг.Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оуюн ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямарч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно.Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй.
Гэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог. Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа.Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Амьдралын хань найз нөхдөө Усан болон Газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар ус сайхан тохирно. Ус мөн Агаартай амьдарч болох ба Галтай хэзээ ч тохирохгүй.Мэлхий – хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг хэврэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална. Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд Мэлхий-эрэгтэй бүх насаараа ганц бие эр, Мэлхий-эмэгтэй гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна.Харин дурласан тохиолдолд хайрт хүнийг хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина.Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулвал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очно.Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна.Мэлхий – бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр орноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай.Энэ ордыхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай.Түүний дуртай газар – гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжимийн сонсгол сайтай.Мэлхий усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй.Эрэгтэй эмэгтэй Мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Тэд бол төгс төгөлдөр эцэг эх. Тэд хань ижлээсээ илүү үр хүүхдэдээ амиа тавина. Хүүхдийн проблемийг машид чухалчилан авч үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй.Эцэг Мэлхий охиндоо их дотно ханддаг. Мэлхийн дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх заримыг нь чихэнд чийртэй эцэг эх болгодог.Тэр авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх хуурамчаар үзүүлж хохирогчийн анхаарал сарниж алдаа гаргахыг нь хүлээж байгаад яг тэр үед барьж авдаг. Зөвхөн хэн нэгэн түүнтэй ижил зорилготой тохиолдолд Мэлхий хурдан хөдөлнө.
ОРДЫН ЗОХИЦОЛ 
Бусад бүх ордтой нийцдэг цорын ганц тэмдэг. Тэр дундаа Охин болон Үхрийн ордтой дээд зэргээр тохирдог. Мэлхий, Арслангийн хүч чадалд татагддаг бөгөөд тэдний хоорондын бүх талын харилцаа холбоо амжилттай аз жаргалтай байна. Загас, Хилэнц болон Мэлхийн ордынхон харилцан ойлголцдог. Хонины ордтой үзэл бодол нийлдэггүй ч үнэхээр дурлалцсан тохиолдолд хэн хэн нь зөрүүд зангаа дарах ёстой. Хумх, Ихэртэй үерхэл нөхөрлөл тогтоовол аз завшаантай. Жинлүүртэй жаахан таарамжгүй. Хилэнцийнхэн хэт биеэ даасан бусдын үзэл бодлыг хүндэлдэггүй зангаа дарвал тэд хамтдаа жаргалтай байж чадна. Матрын ордынхонд тэд татагддаг ч харилцан өөр үзэл бодолтойн улмаас бүрэн ойлголцоход амаргүй.

Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг.Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай.Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог.Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг.Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг.Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг.Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.
АМЖИЛТ БҮТЭЭЛ 
Энэ ордныхон гадаад төрх, имижээ байнга өөрчлөх шаардлага гарна. Үсний засалтаа өөрчилж, хувцас болон биеийн галбираа өөрчилнө. Амгалан тайван байдал болон сурах шаардлага өмнөө тавих асуудлын нэг болж, бүх боловсролын үйл ажиллагаа хүчтэй сэтгэл татна. Ажил үйлс дэх үүргээ хязгаарлах шаардлагатай. Зөв шийдвэр гаргахын тулд бодож үз. Хувийн санхүүгийн байдал тогтвортой байна. Орлогоо нэмэгдүүлэх санаа, зорилго хялбар бүтнэ. Ажил мэргэжлээ өөрчлөх, солиход зэрэгт зүгээр. Арслангийн ордны хувьд энэ жил хайрын аялал хийхэд маш таатай байх болно. Тиймээс та хэд хэдэн удаа урт аялалд явах болно. Таны эрүүл мэнд цаг ямагт анхаарлын төвд байх болно. Байдал бага багаар сайжирна. Өдрийн дэглэмээ өөрчилж, тогтмол дасгал хий. Ганц бие арслангийнхан хайр дурлалыг эрж хайсаар байх болно. Хэрэв хайр дурлалтай учирвал таны амьдрал гэрэл гэгээ, итгэл найдвараар дүүрэн байх болно.
ЭРҮҮЛ МЭНД 
Эрүүл чийрэг биетэй гайхмаар сайн дархлаатай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавъяа мэт болдог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж бүх юманд оролцон үсчсээр энэ дархлаагаа үрж дуусгах аюулд ордог. Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хацар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн эрүүл мэндэд анзааргагүй ханддаг болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн системд өөрчлөлт орж өвчилдөг. Үүнд: цус багадалт, тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал, цус алдалт, ходоодны хий агшилт, доод мөчний үрэвсэлүүд, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эрчим хүчээ зөв зарцуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй бай. 50 орчим насандаа анхаарвал зохино.
АЖИЛ МЭРГЭЖИЛ 
Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн.Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа Цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг.Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг.Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй – ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгүйдэлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг.Уучлан өршөөх чадвар – Арслангийн сайн тал бөгөөд учир иймд экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг.Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучлана гэдгийг хүүхэд мэдэж байдаг.Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн өөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна.Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай. Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.
ОРДЫН ЗОХИЦОЛ 
Хамгийн сайн тохирдог нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Ихрийн ордынхон. Хонины ордынхонтой адил төстэй зүйл их тул маш хурдан дурлалцдаг. Харин Нумын ордтой адил төстэй тал их байдаг болохоор хоёул сэтгэл хангалуун байж чадна. Үхрийн ордтой сексээс өөр тал дээр нийцэлгүй. Охины ордынхны шүүмжлэмтгий, хүйтэн хөндий нь Арсланд таалагддаггүй. Матрын ордтой үерхэж нөхөрлөх хамтран ажиллах нь илүү тохиромжтой. Хайр дурлалд таагүй. Хилэнцтэй тэр болгон таардаггүй. Хумхын ордтой тэд хөндий хүйтэн харьцаатай.

Зурхайн 12 ордоос хамгийн хэцүү ордын нэг юм. Тэд эсвэл дунд зэргийн хүмүүс эсвэл агуу сэтгэгч нар болдог. Аливаа асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Бүх зүйлийг хэт тод хардаг. Үргэлж үл итгэсэн байдалтай байдаг мөн зөн совин болон сэтгэлээ нээхэд итгэдэггүй. Төгс төгөлдөр байдалд ямагт тэмүүлдэг. Тэд цэвэр цэмцгэр байдалд татагддаг.Аливаа үйлдэл хийхдээ эхлээд заавал бүгдийг сайн бодож тунгаана. Гэвч ингэж удаан бодсоны улмаас хааяа боломжийг алддаг.Охин бол бодит болон ил тод байдал, учир шалтгаан, онгон бие зэргийн билэг тэмдэг юм. Онгон биеийг яг утгачлан ойлгох хэрэггүй гэхдээ ер нь бол Охины ордын олонх эрчүүд нь гоонь эр, харин эмэгтэйчүүд нь гэртээ хөгширдөг тохиолдол цөөнгүй. Зарим нь 2 дахь удаагаа гэрлэдэг юм.Амьдралын ухаан, юм бүхнийг бодитоор хардаг, байгаа юмыг байгаагаар нь нэрлэж мөн тэгж хүлээн авч чаддагаараа ялгардаг. Ямар нэгэн уран зөгнөл, илбэ жилбэ, гайхалтай сонин төлөвлөгөө түүнд хэрэггүй. Тэд мөрөөдөж суух дургүй. Янз бүрийн адал явдалд оролцдоггүй. Зөвхөн материаллаг орчинг – харагдах, сонсогдох, гарт баригдах зүйлсийг үнэлнэ. Харамч, уйтгартай, зөрүүд. Өөртөө ч тэр өрөөлд ч тэр харгис хандах хандлагатай. Мөн ёс журам номлох дуртай. Хэт болгоомжтой. Хуурмаг сүсэгч зантай. Хязгаарлагдмал. Гэхдээ тэд найдвартай. Олсоныхоо хэрээр амьдарч чаддаг, хөдөлмөрч, зүтгэлтэй, соёлтой, боловсон, аятайхан. Тэд аливаа зүйлийг задлан шинжлэн бодох мөн ажиглан хянах чадваруудтай. Сэхээтэн маяг, жүжиглэх чадварын цаана хууран мэхлэх арга нуугдаж байх магадлал бий. Тэд эсрэг тэсрэг гуйвамтгай хоёрдмол зантай. Хөндий хүйтэвтэр байдал авхаалж сүйхээтэй хосолсон байдаг. Охины ордыхон хувиа хичээгч үзэлтэй. Анхны уулзалтаар тод сэтгэгдэл төрүүлэхгүй. Дуу шуугианд дургүй. Танихгүй хүмүүсээс зовомтгой. Олон түмний дунд байхаас зайлсхийдэг. Анхаарлын төвд байж гол ярилцагч байхаас зугтдаг. Тэд байнга санааширч явдаг. Аз жаргалтай байхад сэтгэлээ хөнгөрүүлэх хэрэгтэйг ойлгодоггүй. Тэд үнэнч, цагаан сэтгэлтэй боловч бас дүр эсгэж мэднэ. Сайн тал нь – нягт нямбай зан юм. Ажил амьдрал ер нь бүх зүйл нь байр байрандаа байдаг. Хийх гэсэн бүх юмаа хичээнгүйлэн хийж, төгс төгөлдөр байхын төлөө тэмүүлдэг. Залхуу, үгэндээ эзэн суудаггүй, бохир заваан, бүдүүлэг хүмүүст дургүй. Зарчимч, хичээнгүй, үрэлгэн бус хүмүүсийг үнэлдэг. Хүмүүсийн сул талыг олж харахдаа сайн. Хүмүүст ихээхэн шүүмжлэлтэй ханддаг ялангуяа ойр дотны хүмүүс нь санаанд нь хүрдэггүй учраас найз нөхөд, төрөл саднаасаа холдож хөндийрэх нь олонтаа. Өөрсдийн сул талыг мэддэггүй учир шүүмжлэлээс их айдаг.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Таны энэ жил идэвх хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн жил болно. Өөрийн эрхэм зэргээ ойлгох мэдрэмж эргэн ирснээр дээр гэрт гарч буй нөхцөл байдлыг хянахад илүү дөхөм болно. Найз нөхөд таны амьдралд орж ирж хуучин андууд тань жинхэнэ анд нөхөд мөн гэдгээ батална. Бизнес талбар дээр та том хэмжээний ялалтуудыг байгуулах болно. Санхүүгийн хувьд энэ жил тогтвортой бус байна. Нэг сард ашиг орлого нэмэгдэж, нөгөө сард багасах зэргээр өнгөрнө. Хөрөнгө оруулах, мөнгө хийх зэрэг саналууд таны орлого зарлагыг тэнцвэржүүлэхэд хэрэг болно. Ажлын зах харьцангуй тогтвортой байх болно. Тодруулбал, хэрвээ та одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол. Энэ цагт шинэ ажил хайхын оронд одоогийн ур чадвараа бататгах хэрэгтэй. Гэнэтийн аялал эртнээс төлөвлөсөн аяллаас илүү байх болно. Ялангуяа найз нар тань хамт явахыг ятгаж байвал. Таны эрүүл мэнд илүү анхаарал тавьсаны үр дүнд сайн байх болно. Гэвч энэ үед хэт өндөр шаардлагатай хоолны дэглэм барих эсвэл хэт хүнд дасгалын программ эхлэхэд таатай бус цаг. Биеийн болон сэтгэл санааны тал дээр айх зүйлгүй. Эрүүл мэндээ хадгалахын тулд юу хэрэгтэй байгааг анхааралдаа аваарай. Хайр дурлал янаг амрагийн асуудлаа урт хугацааны харилцаа мөн эсэх дээр анхаарлаа хандуулаарай.
ЭРҮҮЛ МЭНД
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос, хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан. Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Түүнд хувийн ажиглалтынх нь бүрдүүлсэн бүрхүүл байх шиг санагдана. Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Энэ нь сексийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өтгөн хатах нь бие махбодыг хордуулах аюултай тул анхаар. Сэтгэл санаатай холбоотойгоор ходоод мушгиж өвдөх нь элбэг. Эрүүл байхыг хүсвэл: Тогтмол цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч байх нь чухал.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил Охины хувьд – амьдралынх нь ноён нуруу. Тэд гайхалтай сайн ажилтан албан хаагч, маш хөдөлмөрч. Мэргэжлээ сонгохдоо тун хянуур. Бүх насаараа сурч өөрийгөө хөгжүүлдэг. Бүх зүйлийг төгс хийхийг чармайна. Тэд ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Гэхдээ хамт олны дунд мөн муугүй ажиллаж чадна.Энэ ордыхон ажилгүй удаан сууж чаддаггүй. Олон талын мэдлэгтэй. Мэдлэгийг үнэлдэг, хүндэлдэг. Сонгуульт ажилд маш идэвхтэй ажиллах чадвартай тул өндөр албанд сонгогдох боломжтой.Ямар нэгэн төсөл, судалгаа шинжилгээний ажилд ажиллах хүсэлтэй. Бичгийн ажилд сайн бөгөөд хянан – найруулагч /редактор/ хийвэл ихээхэн тохирно. Эрүүлээр сэтгэх, нягтлан судлах, цаг тухайд нь гүйцэтгэх чадвараар хэнийг ч дагуулахгүй. Тэд алдаа бараг гаргадаггүй. Хариуцлага хүлээх чадвартай. Дарга нартайгаа төлөв төвшин эелдэг харьцаатай. Доод хүмүүстэйгээ хатуу чанга, хааяа ивээнгүй байдлаар хандана. Тэд даруу төлөв учир ямар нэгэн урамшуулал, шагнал болон тушаал дэвших талаар ам ангайдаггүй.Охины ордоос сайн эмч, эх баригч, багш, хэл зүйч, нарийн бичиг, сервис ажилтнууд их төрдөг. Хар бор ажлаас ч айдаггүй. Хайр дурлалаа илчлэхдээ мөн мөнгө зарцуулахдаа хэт өглөгч байдаггүй. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тиймээс илүү төлөхөөс үргэлж айдаг. Маргаашийн өдрийг бодон мөнгөө хадгалдаг. Санхүүгийн асуудал дээр хэзээ ч эрсдэлтэй үйлдэл хийдэггүй. Гуйлгачин хүмүүсийг хэзээ ч өрөвддөггүй ч зовлонд асан найз нөхөддөө тусалдаг. Бусдаас тусламж хүлээн авахдаа дургүй. тусгаар амьдрах дуртай. Ганцаараа байх дуртай тул шуугиантай хороололд биш харин хотын захад цэцэрлэгтэй байшинд амьдарвал түүнд тохиромжтой. Хэр хөршүүдтэйгээ харьцахгүй байхыг хичээдэг. Өөрийн дур сонирхлоо хэнтэй ч хуваалцдаггүй. Ихэнх Охины ордныхон эртний зүйлс цуглуулах дуртай. Амрахаар явбал үнэтэй амралтад биш харин чимээгүйхэн байгальд амрахыг илүү эрхэмлэдэг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь аялах дуртай байдаг.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Өөрийгөө хүндлүүлж чаддаг хүнийг Охиныхон амьдралынхаа ханийг болгоно. Тэр хайр дурлалын романтик зөгнөлд автдаггүй мөн гэрлэлтийн сексийн байдал түүнд тийм ч их сонин биш. Түүнд найдвартай болон байнга хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг.Өөрийнхөө сэтгэлийг илэн далангүй үзүүлж харуулах дургүй. Тэр оргилуун сэтгэл гэж мэддэггүй, үүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг. Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг. Хэрвээ тэр дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш харин хэргээр баталдаг.Ханиасаа ямагт ёс журамтай, үнэнч шударга, ухамсартай байхыг хүлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа бохирдуулахгүйн тулд ганцаараа байхыг эрхэмлэнэ. Амьдралд болон хүмүүст тэр өөрөө хэт шүүмжлэлттэй ханддаг учраас ихэвчлэн ганцаараа үлдэж, аз жаргалтай байх боломжоо алддаг. Өөрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж чаддаггүйгээсээ болж гоонь эрчүүд болон гэртээ хөгширсөн эмэгтэйчүүд болдог.Охины ордныхон хайр дурлалд ч 3 янз байдаг.Эхний – эдгээр Охин нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн, эелдэг, үнэнч байдаг ба өөрийнхөө хайрыг үйлдлээрээ батлахаас гадна сэтгэлээ нээж 4 бас чаддаг.Дараагийн – хатуу ёс суртахуунтай, хүйтэн, хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс. Эдгээр Охин нь ер нь ганцаардмал байдаг.Сүүлийн – эдгээр Охинын хувьд секс бол зорилго нь юм. Тэд амрагаа ямагт сольдог тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг. Порно кинонд дурлах хандлагатай.Өөрийгөө, асуудлаар хэт ачаалдаг тул эцэг эхийн үүрэг түүний хувьд амаргүй байдаг. Хамгийн чухал нь үр хүүхдүүдээ ёс журамтай байлгах, хичээлдээ сайн сурах, мөн оюун ухааныг нь хөгжүүлэх.Охинын ордны эцгүүд хүүхдүүдтэйгээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай ханддаг нь их байдаг, хайраар эрхлүүлдэг хүн биш.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Матар болон Үхрийн ордынхонтой аз жаргалтай байна. Нум, Загас, Ихрийн ордтой огт таарахгүй. Хонины ордынхноос ч хол байсан нь дээр. Амьдралыг өөр өөрөөр хардаг ч хүсвэл Хилэнц, Охин хоёр таарна. Охины ордны тооцоотой зан Мэлхийг эмзэглүүлдэг. Арслангийн ордынхонтой сексийн нийцэл сайн, үерхэж нөхөрлөж болно. Хумхын ордынхон Охинд их татагддаг ч харилцаа холбоо удаан үргэлжилдэггүй. Охин болон Жинлүүр таардаггүй. Охины орд Охины ордтойгоо бас л нийцэл муутай.

Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философ ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь – хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй. Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.Тэр аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шуналд, дур хүсэлд амархан автагддаг.Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч /буфер/ болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзуүлж чаддаг. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол.Ая хөгжмийг болон яруу найргийг их үнэлдэг. Гоё бүх юманд дуртай, уран сэтгэлгээтэй. Гоо үзэсгэлэн болон өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байнга байдаг. Бөгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвдэх болдог. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ хэрвээ Жинлүүр тэнцвэртэй байгаа бол түүний ухаан зүрх хоёр хоорондоо зохицдог. Жинлүүр бол намрын тэмдэг гэдэг нь оргүй үг биш, дундын тэмдэг юм, учир нь өвөл – хүйтэн, зун – халуун.Түүний ааш хувирах нь – түүний энгийн байдал. Түүний инээмсэглэл таны хүйтэн байдлыг хайлуулна, түүний инээмсэглэлийн өмнө тэсвэртэй байх хэцүү.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Нар жинлүүрийн ордонд байх үед төрсөн хүмүүс баян чинээлэг, хүч чадалтай байх болно. Гэр бүлийн тань уур амьсгал дулаан байж, гадаад ертөнцтэй харьцахад чухал үндэс суурь болох юм. Өнгөрч байгаа бүхэн танд тааламжтай байна. Амьдрал тань урьд өмнөхөөсөө ч илүү гэрэл гэгээтэй байх болно. Бизнесийн ажил хэрэгтээ та шинийг санаачилж эрч хүчтэй байх бололтой. Хэдийгээр таны ажил хэрэг хэлбэлзэх боловч зохион байгуулалттай байснаар амжилтанд хүрэх болно. Хувийн санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Учир нь, түргэн олсон мөнгө түргэн л үрэгдэнэ. Харин таны төлөвлөж буй урт хугацааны төлөвлөгөө илүү их ашигтай байх бололтой. Ажил хэргийн хувьд та бусдын тэргүүнд явах болно. Аялал жуулчлалын хувьд тийм ч таатай биш байна. Гэхдээ амралт зугаалгаар ойр зуур явахад сайн. Ном, кино үзэж цагаа өнгөрөөх нь аялал зугаалгаас илүү таатай байх тул сонголтоо хийхдээ анхаараарай. Амьдралынхаа хэв маягт онцгой анхаарах нь эрүүл мэндээ таатай байлгах гол түлхүүр болно. Хайр дурлалын асуудал танд ээлтэй байна. Хайртдаа өгсөн амлалт таны амьдралыг илүү гүн гүнзгий утга учиртай болгоно.
ЭРҮҮЛ МЭНД
Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн хоол. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд тийм амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох д бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хортой. Эдгээрийг аль болох бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах орчныг бүрдүүлэн сарнай цэцэг тариарай. Эрүүл байхыг хүсвэл: Цаг агаарын нэгэн хэмд амьдарч тавтай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулгаж, сард 1-2 удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэхээс зайлсхийгээрэй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж, олон саналууд байдаг. Үүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа их зарцуулдаг улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй, гэхдээ их эелдгээр. Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг. Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эв дүйтэй харьцдаг. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй. Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албаддаггүи. Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.Жинлүүр бусдын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юүг ч засч, сайжруулж чадна. Хэрэгтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн. Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай.Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.Хэцүү, бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухарч, хойшоо болдог.Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Мөн эдгээрийн дунд олон дипломатч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар бий.Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зэрэг нь түүний занд байдаггүй.Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол – зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу – бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Зарчмын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ.Жинлүүрт/ бусад ордуудаас илүү/ хайртай хүн хэрэгтэй үгүи бол тэр өөрийн төгс төгөлдрийг мэдрэхээ болино.Жинлүүрийн ордон Охин болон Хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины – оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн – хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй, оргилүүн хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.Тэд мэдрэмжийнхээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байдаг.Жинлүүрийн эмэгтэй нь ч эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох. Гэхдээ Жинлүүр аль алийг нь найзаа болгож, нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.Тэр том хотод амьдрах мөн найз нөхөдтэйгээ харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр – эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай түл хүүхдүүдтэй харьцаж чаддаг.Энэ ордонд төрсөн хүмүүс: Лермонтов, Эйзэнхауэр, Махатма Ганди, Сара Бернар, Бриджит Бардо, М. Мастроянни.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Ихэр, Арслан, Нум, Хумх, Хонины ордынхонтой сайн нийцэлтэй, аз жаргалтай, сайхан гэр бүл болно. Мэлхий, Үхрийн ордынхонтой харилцаа холбоо тогтооход таагүй боловч Жинлүүрийнхний сайхан зан хувь заяаны шалгуурыг давж ч мэдэх юм. Охины ордтой нийлэмжтэй. Харин Матрын ордтой янаг амрагийн харьцаа тогтоосноос ажил хэргийн холбоо нөхөрлөлд илүү сайн нийцэлтэй байна.

Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг.Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг.Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог.Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг.Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш.Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг.Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг – энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар.Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.
Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй.
Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй.Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юү хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог.Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй.Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг.Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй.Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Таны оюун ухаан сэргэг байна, шинэ зүйл ихийг сурч мэднэ. Холоос ирсэн найз нөхөд тань таны ухааныг тэлнэ. Бизнесмен хилэнцүүдийн хувьд бага зэрэг саад гарна. Харин далайн чанад дахь бизнес амжилттай байна. Технологийн шинэчлэл хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Харин таны хувийн санхүүгийн байдал тийм ч сайнгүй байх тул та ажил хэргээ тэлж чадахгүй бололтой. Гэвч хуучин байр сууриа хэвээр хадгалж үлдэх болно. Таны байгалиас заяасан авьяас танд хэл сурах, шинэ салбарт хүч үзэх боломж олгоно. Аялал жуулчлалын хувьд, энэ жил гадаадын улс орнуудын таньж мэдэхгүй соёлыг үзэхээр явахад тааламжтай. Магадгүй, зарим хилэнцүүд гадаадад амьдарч, ажиллахаар явах болно. Таны эрүүл мэнд урд оных шиг сайн байхгүй эрч хүчээ нөхөөд явах боломжтой байх болно. Өөрийн бие махбодийн юу хүсэж буйг ойлгох нь л хамгийн чухал байх болно. Зүрх сэтгэлийн асуудал бусдын анхаарлын төвд байх болно. Итгэлцэл дээр үндэслэсэн бүх харилцаа урд өмнөхөөсөө ч илүү чухал байх болно.
ЭРҮҮЛ МЭНД
Амьдралын эрч хүч асар ихтэй тул түүнийг төрөхөд нэмэлт эрч хүч шаарддаг. Мөн эсрэгээр Хилэнцийнхэн энэ дэлхийгээс явахад буюу нас нас барахад маш их эрч хүч сулардаг тул шинэ хүн төрдөг. Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил өөрийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ эзэнд тооцдог. Энэ нь ч үнэн байдаг. Тэр өөрийгөө гутранги, өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараа сүйтгэж чаддагтайгаа адил бүх эрч хүчээ цуглуулан төвлөрүүлэхэд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл сонирхлыг нь татвал өвчтэй байгаагаа ч умартдаг. Тэд тэсвэр тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт удаан насалдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас өргөсөх өвчин тусаж болзошгүйг анхаар. Аюулыг үл тоомсорлодогоосоо болоод аваар осолд орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс болгоомжилбол зохино.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч багагүй.Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билигддэг тул сайн тамирчин болно.Олон Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг.Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй хайрын явдалдаа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа ба өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжит олдог.Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Ийм ураас түүний гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Харин хэрвээ гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг.Ихээхэн эрх дархтай өмчирхөг хүн. Тэр дураараа их туйлдаг бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай, үүнээс болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээрээ бахархахаар хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургана.Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй.Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг.Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь ч амрахаар болвол хүнгүй, чимээгүй газар амрах дуртай, бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай.Нөгөөтэйгүүр, Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй эр зориг шаардсан төрөлд.Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Харин хэрвээ Хилэнц үхвэл, түүний үхсний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нь нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь төрдөг. Ийм явдал 100 – гаас 95 – д нь тохиолддог. Тайлбар нь Хилэнц – сэргэн мандалтыг дүрсэлж байгаа юм.Энэ ордонд төрсөн хүмүүс: Мариа – Антуанетта, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Мэлхий, Охин, Матар, Нумынхантай урт удаан хугацааны аз жаргалтай харилцаа холбоо тогтдог. Үхэр, Хилэнц хоёр таарамж муутай боловч гэрлэвэл авъяаслаг хөөрхөн хүүхдүүд төрдөг. Хонь болон Хилэнцийнхэн харилцан татагддаг ч энэ хоёулангийнх нь түрэмгий зангаас үүдэлтэй зөрчлийг арилгаж чадахгүй. Тхрийн ордынхонтой нийцдэг ч Хилэнцийн эзэгнүүр зан Ихрийн тогтвортой бус байдлаас хэрүүл маргаан үүсдэг. Жинлүүрийнхэнтэй зөвхөн хамтран ажиллахад л болно. Арслан, Хумхтай нийцэл муутай. Загасны ордтой нийцэлтэй ч гэсэн Хилэнцийнхэн Загасныханы эсзэг, шударга занг хүндэлж байх ёстой.

Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу.Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. “Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ” гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг.Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зүйлсээ хаядаг.Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна.Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг.Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй.Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай.Нум нь их агуу сэтгэлтэй, Нум – эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна.Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Нумын ордныхны хувьд гариг эрхсийн нөлөөн дор үйл явдал, амлалтаар дүүрэн жил байна. Сонирхолтой шинэ хүмүүстэй танилцаж, тэдэнтэй нөхөрлөснөөр таны амьдралын шинэ зам цэгцэрч нэгдэх болно. Таны бүтээлч чанар хөгжил дэвшлийн шинэ үе шатыг нээнэ. Иймээс өөрийн авъяас чадварын хүчээр таны төлөвлөгөө гайхалтай бүтэх болно. Бизнесийнхэн харилцаа холбоондоо хянамгай, мэдрэмтгий бай. Өөрийн өрсөлдөгчдөө хамааралгүй сайхан боломжуудыг ашигла. Хувийн хөрөнгө, мөнгөндөө илүү болгоомжтой ханд. Зугаа цэнгэлд дурлах нь илүү байх боловч эдийн засгаа сажйруулах арга замаа хай. Ажиллагсдын хүрээнд бага зэрэг нөлөөллөө тэлэх жил юм. Эрэлд хайгуул хийж аялвал илүү сонирхолтой байна. Дадлага туршлагадаа тулгуурлан амьдралын шинэ хэв маягийг нээх болно. Үргэлж завгүй байдаг хүмүүс энэ жил эрүүл мэнд, ялангуяа нүдэндээ анхааран хамгаалах хэрэгтэй. Тогтмол идэх сонирхолтой нумын ордныхон эмчид шалгуулаад тогтмол дасгал хийж байх нь ашигтай. Хайр дурлал, янаг амрагийн явдал утга учиртай байна. Харьцааны хувьд алдаа гарах юм уу, хосуудын дундуур орох болж магад. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн зорилттой байж өөрийн бодолтой байх хэрэгтэй юм байна. Өөрийн аз жаргалын замыг олохын тулд зөв зүг рүү алхаж эхлэх хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД
Хөнгөн хийсвэр зангаасаа болоод эрүүл мэндээ баллахгүй л бол эрүүл саруул ухаан, ой тогтоолтоо насны эцэс хүртэл хадгалах боломжтой. Спортод дуртай, бие бялдрын хөгжил сайтай хүмүүс. Нас ахихаараа таргалавч сул дорой болдоггүй. Эрүүлээр аж төрдөг, бага уудаг, эрт унтдаг. Тэд өвчиндөө удаан хугацаагаар захирагддаггүй, учир нь тэр хэвтээд байх аргагүй болтлоо их ажил төлөвлөдөг. Томоохон саад бэрхшээлийг хялбархан давдаг, жижгийг нь үл анзаардаг. Үүнээс болоод, элдэв гэмтэл буюу гар хөлөө булгалах, хугалах, шөрмөсөө гэмтээх явдал элбэг байдаг. Заримдаа ухаангүй яарснаас болоод осолд ордог. Гэвч гайхмаар хурдан эдгэдэг. Ташаа, мөр, гар, уушиг, элэг, шулуун гэдэс нь өвчлөмтгий эмзэг байдаг. Илүү хуруутай байх нь бий. Таргалах хандлагатай. Эрүүл байхыг хүсвэл: Хоол хүнсэндээ аминдэмийг түлхүү хэрэглэгтүн. Мөн эрүүл агаарт их гарч хөдөлгөөнтэй байгаарай. Үүнээс гадна цусны шинжилгээ хийлгээрэй. Ажил амралтаа сайтар зохицуулах нь чухал, ингэснээр сэтгэл санааны хямралд автахгүй байх боломжтой.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Нум нь залуу наснаасаа өөрийн боломж бололцоогоо хэт үнэлдэг хүн. Эхэндээ тэр сэтгэл өндөр байдаг. Амьдралынхаа турш нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж төсөөлж чаддаггүй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хүсэлтэй. Эрч хүчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хүрдэг.
Нум байнга сурахыг мөн шинэ зүйлийг танихыг хүсдэг. Хамгийн гарамгай гүн ухаанчид энэ ордод төрсөн. Энэ бол дэвшилтэт үзэл бодолтой хүмүүс.
Нумд удирдах ажил илүү зохимжтой. Хэтэрхий хэцүү ажилд тохирохгүй. Ажлаа солих дургүй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг.
Нум – эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн урагшилдаг мөн өрсөлдөж чадна.
Хамт олны дунд ажиллах нь түүнд илүү тохиромжтой мөн өөрөө ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хүндэтгэсэн, эсвэл харшилдаантай байдаг.
Бусад ордыг бодвол хөлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг.
Нөгөө талаар тэр сайн цалинжих чадваргүй. Азгүйтэх нь их байдаг. Зөвхөн талхны мөнгөө олж амьдралаа барна гэсэн бодол ч бий. Нум нь булхайтай хөзөрчин, дамын наймаачин байж болох талтай.
Түүнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мөнгөний гачаалд ордог нь өөрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мөнгөний асуудалд амарлингуй байдгаас болдог.
Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гүн ухаанч лам, сүмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зүтгэлтэн, улс төрч болно.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Нум нь Галд харьяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл Гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай харшиж,газартай зөрчилдөнө.
Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийнх шиг үнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа түймэр мэт.
Сумаа хаашаа харваснаас шалтгаалж Нум нь хоёр янз байдаг.
Эхний Нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу, төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон хүнтэйгээ хуваалцдаг.
Дараагийн Нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгүй мөрөөдөлд автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүний хувьд спорт, адал явдал юм.
Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггүй, цагхугацаа их авна. Түүнийг “барьж авах” тун хэцүү. Харин нэгэнт л гэр бүлтэй болохоор шийдсэн бол гэр бүл нь их аз жаргалтай болно. Азгүй гэрлэлт ховор тохиолддог.
Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг мөн чин үнэнчээр ханддаг. Тэр өмчирхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй.
Түүнийг үнэнч биш гэдэгт нь буруутгавал тэр тэвчиж тэсэхгүй. Хэрүүл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг.
Нумын эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хүнийг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн өөр орны өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна.
Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг мэдрэх дуртай.
Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай. Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлах зэрэгт цаг гаргадаг.Энэ ордонд төрсөн хүмүүс: Нострадамус, Мария Стюарт, Бетховен, Марк Твен, Плеханов, Сталин, Черчилль, Де Голль, Жуков, Карнеги, Дисней.

Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрууд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хүн. Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог. Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг.Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нямбай, нягт, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай; бүхий л эхлэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй. Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг. Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий бус, хуучинсаг, битүү зантай, хонзон санадаг, нэр төрөө боддог хүн. Хүмүүст туслах дуртай, авахаасаа илүү ихийг өгдөг. Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бүх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Түүнийг юу ч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй. Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг ийм үед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зөв, үнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггүй. Тэр хүйтэн бөгөөд сэтгэлийн хөөрөлдөө автдаггүй тул маш сайн улс төрч, бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хүн. Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу. Бусдын анхаарлыг татах дургүй. Тэр шууд анзаарагдахгүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Тэгтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг. Түүнтэй тэмцээд нэмэргүй, бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй, алдахгүй ашиглахын тулд анхааралтай хүлээдэг. Матар нь амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг. Бусад хүмүүс түүнийг хуурмаг сүсэгтэн гэж л байг, тэр үүнийг тоохгүй. Амжилтанд хүрэх замыг нь тодорхойлж өгсөн хүмүүсээ их биширдэг. Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Нас ба туршлага зэргийг хүндлэх нь түүний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн өмч өвлөж үлдэнэ. Энэ ордыхон хааяа шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсдөдөө дайсан хураахгүй. Саад бэрхшээлийг маш болгоомжтой тойрч гардаг. Бүдрэх нь ховор. Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаагаа л хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амарлингүй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж Матар үздэг. Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хөөрөлд автдаггүй. Бусад нь бүдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хүмүүсийг үл ялиг өрөвдөнө гэхдээ цаашаа өөрийнхөө замаар тайван явна. Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй, олны өмнө жүжиг тавьдаггүй. Өөрийн хүйтэн, тооцоотой зан байдлаа ухаалагбөгөөд зорилгодоотохирсон гэж үздэг. Муу зан араншинд автагдсанч өөрийгөө хянаж чаддаг. Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыгашиглажулмаартанаасхүчтэй болно. Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зүтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхүү жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шүү дээ. Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх, өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно. Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь өөрийн бие тоосон зангаас нь л болдог. Анхаарал татахгүйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсанд мөнгөө үрэх дургүй, ихэвчлэн хувцсаа хуучиртал нь өмсдөг тиймээс хуучинсаг маягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон үедээ Матар этгээд харагдаж чаддаг. Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй. Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Энэ ордонд төрсөн хүмүүсийн хувьд тааламжтай эерэг жил болно. Авъяас чадвараа хөгжүүлж, өөрийн гадаад байдалд дэвшил гаргаж, азтай, эрч хүчтэй байх бололтой. Гэр бүлийн амьдрал хөөр баяраар дүүрэн, харилцаа холбоо чинь бат бөх байх бололтой. Бизнес эрхэлдэг матрын ордныхон нилээд их ажиллах болошвч ашиг орлого их орж ирнэ. Ажиллах арга барилаа дээшлүүлж техникийн шинэ дэвшлээс суралц. Хувийн санхүүгийн асуудал ерөнхийдөө тааламжтай. Гэр орондоо хэрэгтэй зүйлс худалдан авна. Магадгүй, энэ нь ирээдүйн хөрөнгө оруулалтын үндэс байх болно. Таны ажил төрөл хэвийн горимоосоо хазайж, тэмцэлд уриалах бололтой. Аялал жуулчлалын хувьд онц сонирхолтой зүйл тохиохгүй. Бизнес аялалд явах эсвэл ойр зуурын аялалд явах бололтой. Эрүүл мэндийн асуудал танаас анхаарал тавихыг шаардана. Таны эрч хүч суларсан үед онцгой хоолны дэглэм л ашигтай. Хайр дурлалын хувьд бие биенээ сайн ойлговол бүх зүйл хэвийн аз жаргалтай байх болно.
ЭРҮҮЛ МЭНД
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй, ясжих өвчин тусахгүй л бол хэнээс ч урт насална. Өвчний эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд аминдэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь сайнгүй. Эрүүл байхыг хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог.
Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог.
Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг. Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог.
Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг ” ажилчин морь” гэж нэрлэдэг юм.
Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг.
Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.
Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой.
Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой.Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир.Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй, гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй. Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана. Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг. Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй, өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг. Матар мэдрэхүйгээ байнга дарснаас болж гэнэтийн сааталд болон мэдрэлийн хямралд автагддаг. Өөрийн аминч, нарийн харамч зандаа түгжигддэг. Дуугүй болчдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх мэдлээр дүүргэхийг туйлын их хүсдэг. Ихэнх Матрууд өөрийн тоомсоргүй ба хүйтэн зангаасаа болж ганцаарддаг, аз жаргалгүй байдаг. Гэвч амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Үүгээр ч барахгүй, ганцаардал нь түүний оюуны эрхэм чанарын үр дүн гэж тэр үздэг. Энэ хүнд тогтсон номлол /догматизм/ болон хор шар байдаг ч үүнийгээ хэзээ ч үзүүлдэггүй. Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ. Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан юм бүхэндээ захирагддаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй. Матрууд бол маш сайн гэр бүлсэг хүн. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг. Гэр бүлийнхэн бүгд цугларсан байхад дуртай. Гэр бүлд мөн бусад бүх юманд журамтай байхыг хамгийн чухалд тооцдог. Шуугианд болон сүйтэгнээнд дургүй. Түүхт үеийн байр байшинд амьдрахыг эрхэмлэдэг. Чөлөөт цагаараа түүхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бүл найзуудынхаа дунд ялангуяа өөрийнхөө гэрт, галын хажууд амрах дуртай. Хөдөө хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай. Энэ ордонд төрсөн хүмүүс: Жанна Д’Арк, Монтескье, Ньютон, Шишкин.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Хумхынхантай адил төстэй тал их боловч харилцаа холбоо нь бүтэл муутай байдаг. Үерхэл нөхөрлөлд, хамтран ажиллахад болно. Загасны ордынхонтой гэрдэвэл аз жаргалтай байж чадна. Хонь, Ихэр, Арслан, Жинлүүрийнхэнтэй нийлэмжгүй. Үхэр болон Матрынхантай харилцан ойлголцож бие биендээ дурладаг. Охин, Хилэнцтэй нийлэмжтэй. Нумынхантай бол хоёр тал хүссэн тохиолдолд харилцаа холбоо тогтоож болох юм.

Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин Уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтэдийг бадруулагч гариг юм. Тиймээс Бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй.Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм. Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй. Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. “Найз” гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж, уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай. Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чаддаг үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш. Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг. Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногийн дотор хийж чаддаг.

Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм /гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг.Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох ” би хэн бэ?” гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг.Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ.Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ.Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг. Загас угаасаа хайхрамжгүй орд. Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана. Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана.Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог.Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал. Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг.Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/ Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг. Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй. Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага. Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ.Ямар нэгэн асуултад шууд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулдаггүй. Тэд “магадгүй” эсвэл “болох л юм” гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ. Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй. Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм. Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай. Загасны нууц зэвсэг бол – хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий. Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.
АМЖИЛТ БҮТЭЭЛ
Нар загасны ордонд ирэх үед төрөгсдийн хувьд энэ жил үр ашигтай, өгөөжтэй мөн бага ч гэсэн өөрчлөлттэй жил болох болно. Магадгүй заримынх нь хувьд бүр үүрдийн аз жаргалаа олж авах хариуцлагатай үе ч гэж хэлж болно. Харин нэг хүнийг ухаангүй хайрлаж байгаа нь таны сэтгэл санааг хаалттай болгож магадгүй. Бизнесийн ертөнцөд нарийн нямбай байдал амжилтанд хүргэнэ. Санхүүгийн авъяасаа ашиглан амжилтанд хүрэх шинэ санаа ол. Хянамгай байхгүй бол санхүү тань таны санааг зовоох болно. Ер нь таны санхүү бүтэн жилийн турш хэлбэлзэж байх болно. Гагцхүү аливаа өөрчлөлтийг хянаж байх нь бүхнийг хэвийн барихад туслана. Өндөр цалинтай, өндөр хариуцлагатай ажилд дэвшиж магадгүй. Аялал жуулчлалын хувьд юу ч тодорхой бус байна. Учир нь та хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй байна. Загасны ордныхон улирлын чанартай өвчинд өртөмхий байдаг. Энэ жил ч мөн адил байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Дасгал хийж, хоолны дэглэм сахих нь үүнээс сэргийлнэ. Хайр дурлалын хувьд сэтгэл санаа тогтворгүй, хувирамтгай байна.
ЭРҮҮЛ МЭНД
Ихэнх нь бие султай, эмзэг байдаг. Гэнэт хүндээр өвчилдөг. Зарим нь бие эрхтний согогтой байдаг. Хөл өвдөх, уушиг өвчлөх хандлагатай. Доороосоо даарч норвол ханиад хатгалга амархан тусдаг. Гар, хөл, хөлийн ул тавхай нь эмзэг. Судасны бүдүүрэл, үе мөчний өвчин, хавдар, газрын юм ургах, ханиад томуу тусах магадлал өндөр. Мөн нүдээ анхаарч, хэт ядраалгүй, ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байвал зохино. Тэд эрүүл мэнддээ санаа тавьдаг, бас биеэ чагнамхай. Ханиад хүрэв үү дээ гэж бодмогцоо өвчний шинж тэмдгийг хайж эхэлдэг. Анагаахын чиглэлийн бүх төрлийн сэтгүүл, зөвлөмжүүдийг унших дуртай. Заримдаа өөрөө өөртөө онош тавьж төөрөлддөг. Бусал бүх ордоос илүү шизофренид өртөх хандлагатай. Эрүүл байхын тулд: Дулаан хуурай агаартай сууцанд амьдарч, ил задгай уулархаг газар, эсвэл далайн эрэгт амраарай. Хөлөө үргэлж дулаан, хуурай байлга.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна.Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй. Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг. Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна. Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.
ХАЙР ДУРЛАЛ ГЭР БҮЛ
Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас – газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ.Тэд сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харинч нэг олдог юм шүү. Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёлж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.Загас – хүнд дасамхай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа Загасыг хараад түүнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч Загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэхүү шаналгаатай байдалд орооцолддог. Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямарч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт хархүү, дурлалт бүсгүй яг иймэрхүү байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй. Загас-эрчүүдийн дунд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан бүтэлгүй дурлалын золиос болон зовж шаналдаг хүмүүс бас бий.Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэгэр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн Загасны ордыхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй анзаарамгүй байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлсэнийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй. Загасны ордынхны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг. Загас ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцэхгүй хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй харин танд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу. Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчлэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд хохирсон эсвэл доройтсон хүнд ч дурлах чадвартай. Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг. Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юуны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хүүхдүүддээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч, хэрэглэж чаддаггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, Үүний үр дүн нь хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй. Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг. Ус, горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг. Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг. Энэ ордонд төрсөн хүмүүс: Микеланджело, Шопен, Ренуар, Гюго, Эйнштейн, Элизабет Тейлор.
ОРДЫН ЗОХИЦОЛ
Хилэнцийнхэнтэй бат бэх төгс төгөлдөр холбоонд ордог. Үхрийн ордын хүнтэй гэрлэвэл сайн. Загас, Ихэр хоёр хоёулаа уян зөөлөн тул харилцан ойлголцдог. Мэлхийн ордынхонтой хамтран ажиллах үерхэн нөхөрлөх гэрлэхэд тохиромжтой. Матар, Загас хоёрт нийтлэг зүйл их байдаг тул харилцан татагддаг, гэрлэвэл аз жаргалтай байх боломж бий. Загасны ордынхон Хонины ордод их татагддаг ч зан аашны ялгаа нь илэрдэг тул харилцаа холбоо нь тийм ч таатай бус. Охин болон Загасныхан бие биедээ таалагддаг ч сексийн талд тохиромжгүй. Жинлүүртэй ч мөн адил. Арслан, Загас хоёр бие биедээ таалагддаг ч холхон байцгаасан нь дээр, учир нь Арслангийн дүрэлзүүр зан Загасыг гомдооно. Нум, Хумхын ордтой ч мөн тохирохгүй, аль нэгнийх нь хүйтэн хөндий зан саад болно. Хоёр Загас ч хоорондоо таарамж муутай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …