ОXУ-д “Төгрөг”-ийн тухай сонирхолтой баримт бүхий ном хэвлэжээ

Манай улсын 1916-1983 онуудад хойд хөршдөө хэвлүүлж байсан мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар сонирхолтой түүхэн баримт бүхий ном 2016 онд Москва хотноо хэвлэгдэн гарчээ.

««Русские» монгольские банкноты и облигации 1916-1983 гг.»  нэртэй уг номыг зохиогч ОХУ-ын «Гознак» хувьцаат компанийн хэвлэлийн албаны ерөнхий захирлын туслах Н.М.Никифорова Монголбанкны урилгаар манай оронд ирээд байна. Тэрээр  Монголбанкны ажилчдад өөрийн номоо танилцуулж, тэдэнтэй халуун дотно яриа өрнүүлэн санал бодлоо солилцов.

 Уг бүтээл нь 1916-1983 оны хооронд Оросод хэвлэгдэж байсан Монголын мөнгөн тэмдэгт, үнэт цаасны талаар хийгдсэн бүрэн хэмжээний анхны судлагааны ажил болж буйгаараа онцлог юм.

 

 

Монголбанк

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …