Дэлхийн тайзнаа “Монгол Сонгодог”-ийг хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World 2017” уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-ны төрлийн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. МУГЖ Г. Ариунбаатарыг эх орондоо ирэхэд нь гэрийхэн болон “Сүлд” чуулганы хамт олон хүлээж авсан юм.

Монголын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг олон улсын нэр хүндтэй тайзнаа олонтоо эгшиглүүлж, Монгол эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваа М.И. Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIV уралдааны Тэргүүн байрын шагналт, Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байрын шагналт, Олон улсын дуурийн дуулаачдын Байкал II уралдааны Тэргүүн байрын шагналт, П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын XV уралдааны Тэргүүн байрын шагналт, Гранпри шагналтан, BBC Cardiff Singer of the World 2017 уралдааны романсын төрлийн Тэргүүн байрын шагналт, ари-ны төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэг “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг угтаж авах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаануудын хөтөлбөрийг танилцуулья.

– 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулга хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

– 11:00 цагт УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 12:00 цагт Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд хүндэтгэл хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

– 13:00 цагт Нийслэлийн Соёл, урлагийн газар хүндэтгэл үзүүлэн хүлээж авна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …