Тарвас бол зуны улирлыг хамгийн сайн тодруулж чаддаг жимс юм. Харин тарвасыг яаж идвэл илүү амттай байж болох вэ? Энд та бүхэндээ тарвасны пицца, тарвасны бялуу зэрэг хэд хэдэн төрлийн амттаны жорыг санал болгож байна.
Тарвасны бялуу
Зургаас харахад өвөрмөц содон харагдах хэдий ч үнэндээ “Өмсгөл”-өө сольсон тарвас байгаа юм. Тарвасаа хальсалсны дараа хэсэгхэн хугацаанд хөрөөгчинд хийж гаргаад гадуур нь цөцгий түрхэж, дуртай жимсээрээ чимэглэхэд л гоёмсог бялуу бий болно.
Тарвасны пицца, шарсан тарвас
Оливийн тос, улаан буурцаг, өргөст хэмх, гаа болон тарвасаар бүтээгдсэн пицца нь амттай бөгөөд тураах үр дүнтэй. Хэрэв танд пицца хийх нь ажил ихтэй санагдаж байгаа бол тарвасаа шууд шарж идсэн ч болно. Халуун уур савссан тарвас танд онцын сайхан мэдрэмж өгнө гэдэгт итгээрэй.
Тарвасны дарс
Тарвасны шүүсийг дарсандаа хольж уух нь төдийлэн онц зүйл биш. Тарвасаа нүхлээд дарс хийж хөрөөгчинд хийгээд хөлдөөсний дараа дарстай хөлдүү тарвасаа хэсэглэн хэрчвэл гоц мэдрэмж төрүүлэх зуны зууш бэлэн болох нь тэр.
Тарвасын салат
Тарвасыг бусад төрлийн ногоо жимстэй хольж салат хийж болно. Жишээ нь, халуун ногоо, амтлаг тарвас болон халуун ногоо нийлээд ер бусын амтыг танд мэдрүүлэх болно.