Нийслэлийн сонгуулийн 403 хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа

2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглож байна.  Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.

Санал авах 403 хэсгийн хороог камержуулж, санал авах байранд санал хураах, тоолох үйл ажиллагааг баримтжуулна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас найман баг гарсан бөгөөд өнөөдөр хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгалаа  гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …