Камертон хамтлагийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр Монголын хөвгүүдийн поп хамтлаг  Камертон хамтлагийн төрсөн өдөр тохиож байна. Тус хамтлаг 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдсан түүхтэй. Камертон нь Монголын эстрад хөгжмийн шинэ үеийн төлөөлөл бөгөөд бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг нь гэгддэг. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар дуулж тайзнаа гарч ирсэн бөгөөд продюссараар нь Л.Тайванбат уригдан ажиллаж эхэлжээ.

Сургуульд байхдаа Болд, Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулая гэж шийдсэнээр Ган-Эрдэнэ, Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлж дуулаачдын дөрвөл хамтлагийг өөрсдөө байгуулсан юм. Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбат нь Ган-Эрдэнийн төрсөн ах байсан бөгөөд хамтлагийн анхны менежерээр ажиллаж эхэлсэн ба дүүгийнхээ хамтлагийг хөл дээр нь босгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Камертон хамтлаг уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв.

Амжилт 

  • 1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
  • 1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
  • 1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
  • 2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог
  • Тоглолт 
  • 18 нас
  • Хүсэл Хясал
  • Greatest Hits
  • Unplugged
  • 4 жилийн ойн тоглолт
  • Хувьсал
  • June 24
  • Төгсөшгүй
  • Camerton & No Mercy
  • 24 цаг
  • June 2004
  • 10 жилийн ойн тоглолт
  • 15 жилийн ойн тоглолт
  • 19 жилийн ойн тоглолт /2014 оны 5-р сарын 14/

 

 






 


Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …