Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль:Хариуцлагатай сонгогч байх нь

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр  албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Монгол Ардын намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд, Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд  нутаг дэвсгэрийн хэмжээнд  аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах  байр   ажиллана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Үүнээс 904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт 1 сая 73 мянга 962 сонгогч байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …