Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр албан ёсоор өглөө 07:00 цагаас эхэллээ.

Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт “Шинэ Монгол” дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Харин Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 09:20 цагт 23 дугаар сургууль дээр,  нэр дэвшигч Х.Баттулга 11:30 цагт 48 дугаар сургууль дээр, нэр дэвшигч С.Ганбаатар 12:30 цагаас 84 дүгээр сургууль дээр тус тус саналаа өгөх юм.

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …