Сонгуулийн санал хураалт дуусахад ДӨРВӨН ЦАГ үлдлээ

 

Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад дөрвөн цаг гаруйн хугацаа үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц 12.00 цагт 21.3 хувьтай байсан. Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн ирцийн ээлжит мэдээллийг 18.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх юм. Ер нь ирц муу байгаа гэдгийг СЕХ-ны дарга мэдэгдсэн. Гэхдээ гадаа халуун байгаа нь ирцэд нөлөөлж байж болзошгүй. Тиймээс иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Ингэснээр бид Монгол Улсын тавдахь ерөнхийлөгчөө сонгох юм.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …