Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн ахласан ажлын хэсгийн ажилласан дараагийн барилга нь ХУД-ийн 1-р хороонд баригдаж буй “Ароно” ХХК-ийн цэцэрлэг болон 22 айлын орон сууцны барилга. Өмнө нь тус хороонд үйл ажиллагаа явуулдаг байсан ясли цэцэрлэгийн барилгын талбайг “Ароно” ХХК нь түрээслэн шүдний эмнэлэг ажлуулдаг байсан бөгөөд тус ясли нь НИТХ-ын 2002 оны 7/36 тогтоолоор хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад орж, түрээсийн даваа эрхтэй “Ароно” ХХК нь хувьчлан авчээ. Анх цэцэрлэгийн зориулалтаар ашиглах нөхцөлтэйгээр хувьчилж аван 5 жилийн хугацаанд цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажлуулсан ч НМХГ-аас цэцэрлэг, шүдний эмнэлгийг хамтад нь ажлуулахгүй гэх шаардлага хүргүүлэн улмаар цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэвч тус хороонд ганцхан байсан цэцэрлэг ажиллахаа больсоноор хорооны хүүхдүүд аль цэцэрлэгт хамрагдах нь асуудал болж эхэлсэн байна . Тиймээс “Ароно” ХХК нь эмнэлгийнхээ чанх урд нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 сарын 12-ны өдрийн 220 тоот захирамжаар 530м2 газар авч цэцэрлэг болон 22 айлын 5 давхар орон сууцны барилга барихаар болсон байна. Уг барилгын угсралтыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг НМХГ-ын 20012 оны 167/2012 дугаараар олгосон ч тус хорооны оршин суугчид цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглах, дахин орон сууцны барилга барихыг эрс эсэргүүцэн барилгын ажлыг өнөөдөр хүртэл зогсоожээ. Хуулийн дагуу газар, барилгын зөвшөөрөл олгогдсон ч хорооны цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж, “Ароно” ХХК-ийн шүдний эмнэлэг ажиллаж буй хуучин барилгыг дахин цэцэрлэгийн зориулалтаар ашиглан, орон сууцны барилга барихгүй байх хүсэлтийг оршин суугчид нийслэлийн Засаг даргад гаргасан юм.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд тус компанийн захирал Ц.Норовпил оролцсон бөгөөд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Н.Батаа “Өмнө нь энэ асуудлаар тантай олон удаа уулзаж санал, солилцсон. Одоо эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаа барилгаа хүүхдийн цэцэрлэг болгож, шинээр барих гэж буй барилгад эмнэлэг, орон сууц барих боломжгүй юм уу?. Чухам орон сууц барих ямар шаардлагатай байгаа ” талаар тодрууллаа.
“Ароно” ХХК-ийн захирал Ц.Норовпил ”Уг нь яг ийм байдлаар шийдвэрлэх хүсэлтэй байсан ч орон сууцны барилгад эмнэлэг ажиллаж болохгүй гээд зөвшөөрөл өгөөгүй. Би хуучин цэцэрлэгийн байрыг хувьчилж аваад 5 жил ажлуулсан ч мэргэжлийн хяналтаас акт тогтоочихсон. Гэвч хорооны хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгож, дээрээс нь 20 гаруй жил ажилласан ажилчдаа байранд оруулъя гээд цэцэрлэг, орон сууцны ийм барилга барихаар болсон юм. Харин оршин суугч иргэд цэцэрлэг барихгүй, орон сууц барих гэж байна гээд эсэргүүцсэнээс шалтгаалан зогсоод байгаа юм” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Хороонд байсан ганцхан цэцэрлэг ажиллахаа болино гэдэг тэнд оршин суугч иргэдэд бухимдал төрөх нь зүйн хэрэг. Ямар ч байдлаар хамаагүй цэцэрлэгтэй болгох нь чухал” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Яаж ч байсан иргэд, хүүхдээс газар, барилга булааж болохгүй. Энэ барилгатай холбоотой асуудал хуулийн дагуу байгаа тул танай компани төлөвлөснөөрөө 100 хүүхдийн цэцэрлэг, 22 айлын орон сууцаа барьж оршин суугчдын хүүхдүүдийг хамрагдах цэцэрлэгтэй болгох хэрэгтэй. Харин өөр зориулалтаар барилга баригдвал хуулийн дагуу асуудалд хандана” гэдгийг санууллаа. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Ароно” ХХК цэцэрлэг, орон сууцны барилгын ажлаа үргэлжүүлж, зориулалтын дагуу ашиглалтад оруулах үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.