ХОНЬ (3/21-4/19)
Хувийн амьдралд өөрчлөлт гарахад бэлэн байна. Амьдралынхаа ханийг сонгохдоо бусдын санаа бодолд бүү түшиглэ. Бүхий л хэрүүл, зөрчилдөөнөөс хол байхыг хичээж, шүүмжлэл, анхааруулгыг бүү хүлээн ав. Элэг, цөс өвдөх магадлалтай байна. Аливаа ажлаас барьж авах, эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бүхий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ амьдрал хийх таны хувьд маш чухал хариуцлагатай алхам болсон боловч та энэ талаар яарахгүй байна. Танд алиа хошин, дэврүүн сэтгэл дутагддаг. Түр зуурын хайр дурлалын асуудлууд таны дургүйг хүргэдэг тул амьдралын ханиараа найдвартай үнэнч хүнийг сонгохыг зөвлөе.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Од эрхэс таны албан тушаал дэвших явдалд нөлөөлнө. Саад тотгорт бэлэн байх. Гэнэтийн үйл явдлуудад түргэн хариу өгөх чадвар, хурц ухаан, урьдчилан таамаглашгүй биеэ авч явах байдал, зорилгодоо хүрэх эрмэлзлэл зэргийг од эрхэс танд бэлэглэнэ. Өнөөдөр ямар ч ажлаас амжилт олох нь зөвхөн танаас шатгаална.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй өдөр. Шинэ санаа олох талаар өрсөлдөгчид чинь танаас илүү байна. Шийдвэрийг бусдын дарамтан дор бус өөрөө гаргах ёстой. Ийм тохиолдолд хамтран ажиллаж болно.
АРСЛАН (7/23-8/22)
Гэртээ та хүмүүстэй таагүй харьцаа үүсгэнэ. Тэнэг алхам хийснээр мөнгөний бэрхшээлд орж болзошгүй. Санхүүгийн асуудлуудад туйлын болгоомжтой байж хэцүү үед зориулан мөнгөө нөөцөл, аливаа түрэмгийлэлээс бүх хүчээрээ зайлсхий. Ялангуяа хууль зөрчвөл хамгийн ноцтой таагүй үйл явдлуудтай учирна.
ОХИН (8/23-9/22)
Үл хөдлөх хөрөнгөтэй болохоор төлөвлөсөн бол санаагаа амьдралд хэрэгжүүлэх сайхан боломж олдоно. Аливаа зүйлд буурь суурьтай ханд. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлийн шалтгааныг зөвхөн өөрөөсөө хай. Үзэл бодлын тань баримталж явдаг зүйл хуурмаг байж болох тул сэтгэлээр унах хэрэггүй. Амьсгалын замын эрхтэн өвдөх нигууртай. Удирдлагатайгаа бүү сөргөлд. Энэ нь төлөвлөгөө хэрэгжүүлэх, шинэ, сонирхолтой ажил эрхлэхэд садаа болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр та сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Ойр дотны хүмүүс чинь танд бодитойгоор туслах болно. Энэ үед та өөрийн хүссэн зүйлээ хий. Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтэй болоход таатай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Та бизнест, аян замд одтой байж, санхүүгийн асуудлаа хурдан шийдвэрлэж чадна. Ажил албанд өөрчлөлт гарч мэднэ. Ажлаа өөрчлөхөд сайн өдөр. Танд тохирч таарахгүй байгаа гэрээ хэлцлийг эргэн хянахад тохирох өдөр.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр дархлалын систем бага зэрэг суларна. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Та нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглавал амжилтад хүрнэ. Хүмүүст оюун санааны болон хөдөлмөрийн гавьяа байгуулах урам зориг өгөх, хувийн олон тооны харилцаа холбоо тогтоох боломжийг бүрэн дуүрэн ашиглахыг зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Өмнөх туршлагадаа тулгуурлан хэтийн төлөвлөгөө зохиоход тохиромжтой өдөр. Шинэ ажил эхлэх хэрэггүй, хуучныгаа дуусгахыг хичээ. Хайр дурлалын асуудалд гарсан хагарал танд хүнд тусна. Таны хашир байдал сэтгэлийн тань гүнд нуугдах эмзэг мэдрэмтгий дүрийг халхлаад байна. Хэт болчимгүй зангаасаа өөртөө итгэл алдарч болзошгүй. Сэтгэлийн хямралаасаа ангижир.
ХУМХ (1/20-2/18)
Материаллаг байдал тогтворгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөнтэй ямар нэг зүйлд хэт татагдсан хүмүүс мөнгийг салхинд зүгээр л хийсгэж чадна. Таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст байнга саад болно. Жижиг сажиг зүйлс таны анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлнэ. Хэрвээ та гол чиглэлээ тодорхойлон өөрийгөө ажил хэрэгтээ бүрэн дайчилж чадвал энэ өдрийн сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна.
ЗАГАС (2/19-3/20)
Төлөвлөснөө хэрэгжүүлэх шинэ үзэл онол нэвтруүлэхэд туйлын тохиромжтой. Сургалтандаа мөнгө зарцуул. Эцэг эхтэйгээ салхинд гарах нь эрч хүч нэмэгдүүлнэ. Гэр бүлээ баярлуулах ямар нэгэн зүйл бодож ол. Мөнгө, төгрөгөөр үл хэмжигдэх зүйлүүд байвал сайн.