Өмгөөлөгч  Г.Батбаярыг хэн тэрбумтан болгов?

“Тэрбумтан өмгөөлөгч” гэж мундаг хүн. Яг үнэндээ Г.Батбаяр өөрийгөө амрагийнхаа сайтаар дамжуулан ингэж бичүүлдэг. Татварт 100 гаруй сая төгрөг аваачаад тушаачихсан болохоор тэрбумтан гэж нэрлүүлэх учиртай  гэж санасан байх. Гэвч тэрээр ямар замаар тэрбумтан болов гэдэг нь анхаарал татаж байна. Түүний өмгөөлж буй хэргүүд тэрбумтан болгож чадахааргүй. Тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн багш нар түүнд тэрбум төгрөгийн хөлс төлж өмгөөлөл хийлгээгүй л ойлгомжтой. Дуучин С.Амармандахыг өөрийн дураар өмгөөлж байгаа гэсэн. Ял сонссон Г.Сарангэрэл охинд ч ийм их мөнгө байхгүй.

Тэгэхээр Г.Батбаяр өмгөөлөгч хаанаас тэрбум төгрөгийн ашиг олж, гэнэт татвар төлж, өөрийгөө сурталчилж яваа нь анхаарал татахгүй байна гэж үү? Тэгээд ч олсон гээд байгаа тэрбум төгрөгийн ашиг нь зөвхөн 2016 оных гэж харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Г.Батбаяр 2016 онд гэнэтийн их ашиг олохоор ажил хийжээ. Гэвч яг ямар ажил хийв. Мэргэжил, мэдлэгээрээ ийм хэмжээний мөнгө олох чадвартай юу гэдэг асуудал анхаарал татдаг.

Уг нь их л шударга хүн гэж бусдаар өмгөөлүүлдэг. Түүний төлөө хоолойгоо хэрчихэд ч бэлэн гэж хэвлэлийнхурал зарлан ярьж байсан хүмүүс бий гээд боддоо. Даанч тэдгээр хүмүүсийнх нь нэг төлбөртэйгээр хүн гүтгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн болохоос биш. Ер нь тэгээд ч шударга хүн юм бол хаанаас тэрбум төгрөгийн ашиг олов гэдгээ л мэдэгдчихмээр байгаа юм л даа. Би л шилдэг татвар төлөгч гэж өөрийгөө магтаж яриад байгаа болохоос олсон ашгийнхаа төлөө ганц үг ч ган хийгээгүй юмдаг. Тэгээд хаанаас ийм ашиг олов гээд асуухаар жуумалзаад л, хэлсэн ярьснаа үгүйсгээд л, хүмүүс намайг тэрбумтан гэж доромжиллоо гээд л…

Г.Батбаярын талаар “Шударга ёс ярьж байгаа боловч, эд хөрөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүн” гэж Модернист яруу найрагч Б.Галсансүх нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тухайн ярилцлага дээр өөр нэг зүйл ажиглагдсан нь Г.Батбаярын дээр дурдаад буй хөрөнгө санхүүгийн эх үүсвэр юм.

Яруу найрагч Б.Галсансүх юу ярив

Тэрээр “Шинэхэн байгуулагдсан Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын сайтад миний 20-оод жил хэвлэлийн салбарт ажлаад олж хараагүй тийм их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэхүйц орлого хэд хэдэн удаа орсныг нотлох баримт надад бий…” гэж ярьсан нь анхаарал татлаа. Эндээс Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын харилцаа өмнө хэвлэлээр гараад байсан янаг амрагийн холбооноос хальж, эдийн засгийн холбогдолтой болчихжээ гэж хардмаар.

Тэд нийлээд нэг өмгөөлж, нөгөө нь мэдээлж байгаа нэртэй ашиг олдог бололтой юм. Гэхдээ бүр маш ихийг шүү дээ. Тэгээд ашиг олсон учраас л татвар төлж. Үүнийг нь “шилдэг татвар төлөгч өмгөөлөгч”, “тэрбумтан өмгөөлөгч” гээд туг.мн сайтаар бичээд байдаг байх.

Тэгэхээр Г.Батбаяр, Б.Ариунтуул нар мессежээр хайртай, дуртайгаа бичээд явдаг амрагуудаас ч илүү харилцаа холбоотой болж таарч байх шиг. Яруу найрагч Б.Галсансүхэд тэр ашиг орлогынх нь гүйлгээний баримтууд бий гэсэн шүү дээ.

Харин энэ хүмүүс хаанаас ийм их хөрөнгө олоод байна вэ. Жирийн иргэдийн битгий хэл улс төрчдийг өмгөөлөөд ч тэрбумын ашиг олохгүй. Тэгвэл үүний гаргалгаа болсон нэгэн бичлэг туг.мн сайтад гарчээ. Тодруулбал, нэгэн гадны компанийн гүйцэтгэх захирал гэх нөхөр Монголын шүүхийн байгууллагыг буруутгаж мэдэгдэл хийж байгаа бичлэг туг.мн сайтад нийтлэгдсэн байна.

Энэ бичлэгийн дараах нь Б.Ариунтуулын хувийн  данс руу их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай яруу найрагч Б.Галсансүх ярьдаг. Тэгэхлээр Г.Батбаяр, Б.Ариунтуул нарын татварт тушаагаад ч багтаж шингэхгүй болчихоод байгаа тэр их хөрөнгийн эх үүсвэр нь гадны компаниуд болж таарч байна уу. Нэг нь өмгөөлөөд, нөгөөх нь мэдээлдэг байх нь нэрээр бид хөрөнгөждөг бололтой. Тэгээд л тэрбум төгрөгтэй болж, түүнийг үрж яддаг болж таарч байна уу. Ямар учиртай компани гэхээрээ өмгөөллийн үйлчилгээнд тэрбумыг өгч, нэг бичлэгийг хэдэн арван саяар үнэлж, хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулаад явна вэ.

Г.Батбаяртай хамтран ажлаад байгаа гадны компани Монголд юу хийх гэж ингэтлээ улайрч, Монголын шүүхийн тавьсан хоригийг эсэргүүцэж, мэдэгдэл хийнэ вэ.

Өмгөөлөгч, сэтгүүлч хоёрын эдийн засгийн харилцааны цаана юу нуугдана вэ.

А.Аюуш

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …