Стивэн Жэррард анх удаагаа Ливэрпүүлийн менежер болох хүсэлтэй байгаагаа олон нийтэд дэлгэлээ.
Английн шигшээ багийн ахлагч маань өнөөдөр шөнө багаа хөтлөн Молдавын эсрэг тоглоно. Жэйми Каррагэр зодог тайлсны дараа өөрийн ирээдүйн талаар бодох ёстой юм байна гэдгийг ойлгосон гэжээ.
Каррагэр одоо өөрийн амьдралын замналаа Олон нийтийн мэдээлэлтэй холбосон бол Стивэн Жэррард хөлбөмбөгийн амжилтын замналаа дуусгаад Ливэрпүүлийн менежер болохыг хүсч байгаа гэнэ.
“Ливэрпүүлийн менежер болохыг мөрөөдөж байна. Гэхдээ үүний тулд суралцах ёстой. Яг ийм насанд ирэхэд би хөлбөмбөгийн дараа юу хийх ёстойгоо бодож эхэлсэн. Хэдийгээр би багтайгаа гэрээгээ сунгасан байгаа ч одоо л ирээдүйн талаар төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Жилийн хугацаанд би дасгалжуулагчийн курст явж лицензтэй болноо. Яг одоо бол би өөрийгөө багийн менежер гэж хараад байгаа. Гэхдээ байдал ямар тал руу эргэхийг мэдэхгүй л байна. Нэг удаа Жэйми Каррагэртай ярьж байхад тэрээр хэзээ нэгэн цагт менежер болохыг хүсдэг талаар ярьж байсан. Гэвч одоо та бүхэн түүнийг юу хийж байгааг харсан биз дээ? Түүнийг Скай Спортод харахад нэг л эвгүй байгаа. Гэхдээ би баяртай байна. Хэрвээ хэзээ нэгэн цагт би Ливэрпүүлийн менежерын албанд өрсөлдөхөд Карра надад садаа болохгүй байх нь” гэжээ.
эх сурвалж: ливерпүүлфс.мн С.Бадрал