Жүжигчин Т.Карма СТА боллоо

Жүжигчин, дуу оруулагч Т.Карма өчигдөр буюу есдүгээр сарын тавны өдөр МУСТА хэмээх эрхэм цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ.

Эл цолыг хэдий оройтож авч байгаа ч баяр хөөрөөр дүүрэн тэмдгээ гардсан Т.Карма болон нэгэн үеийн найзууд болох МУГЖ жүжигчин Н.Батцэцэг, Ш.Цэцэгээ нартай татуулсан дараах зургийг хүргэж байна.

1277203_424971000944833_83547449_o[1]4638926942013-09-06-10-05[www.urlag.mn]
Ахмад уран бүтээлч маань “Зүүдэнд ч оромгүй явдал”,”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан бол  “Ховор хүмүүс”, “Тань руу нүүж явна”, “Сахиул уу сахиус уу”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл”, “Нүцгэн уулын бэлд”, “Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрд тогложээ.
эх сурвалж: урлаг.мн

Б.Хорлоо

Санал болгох мэдээ

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …