Монгол Улсаас албадан гаргасан гаднын иргэдийн 4.7 хувь нь оросууд байжээ

4.7% of all foreigners deported from Mongolia are Russians

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлснээр визний хугацаа хэтрүүлэн Монгол Улсад оршин сууж байсан гадаадын 600 гаруй иргэнийг торгож, 261 хүнийг албадан гаргажээ.

Гадаадын иргэн, харьяатын газар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийж нийтдээ 30 орны 950 иргэнийг тогтоож, тэдэнд дээрх арга хэмжээг авчээ. Мөн Монгол Улсад оршин суух хугацаа хэтрүүлж албадан гаргагдсан 261 хүний ихэнх нь Хятадын иргэнд байсан талаар мэдээлсэн.

Тэгвэл Оросын сайтад дурдсанаар, Монгол Улсаас албадан гаргагдсан 261 хүний 4.7 хувь нь оросууд байсан талаар мэдээллээ.

2017 оны нэгдүгээр сарын статистикийн мэдээллээс харахад Монгол Улсад 122 орны 23737 хүн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй байжээ. Тэгвэл тэдний 30 хувь нь Хятад Улсын иргэд байсан байна.

Гадаад Улсын иргэдийн хувьд Монгол Улсад гаргадаг нийтлэг алдаа, зөрчил нь визний хугацаагаа хэтрүүлдэг байна. Бүр Монгол Улсад нэвтэрсэн нийт гадаад иргэдийн 47.2 хувь нь энэ зөрчлийг гаргасан талаар Гадаадын иргэн, харьяатын газар тэмдэглэжээ.

Харин үүний дараах зөрчилд хууль бусаар хөдөлмөр эрхлэх буюу визний зөвшөөрөлгүй ажил хийдэг асуудал ордог байна. Ийм тохиолдол Монгол Улсад хөл тавьсан нийт гадаад иргэдийн 27.7 хувьд гарчээ.

Ямартай ч, энэ оны эхний хагаст Монгол Улсаас албадан гаргасан 261 хүний 54 нь Хятад Улсын иргэд, 15.5 хувь нь Хойд Солонгос Улсын иргэд, зургаан хувь нь Вьетнам Улсын иргэд, 4.7 хувь нь ОХУ-ын иргэд байжээ. Харин үлдсэн 25.8 хувь нь өөр бусад орнуудын иргэд байсан байна.

Сонирхуулахад, Монгол Улс 2016 оны эхний хагаст 25 орны 313 иргэнийг албадан гаргаж байжээ. Харин 2015 оны эхний хагаст 18 орны 188 иргэнийг албадан гаргасан байна.

Төгс

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …