Их хэмжээний хотон шувууны хошуу хилээр гаргахыг завджээ

123

 

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошуу гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ.

Уг хэргийг Ховд аймгийн харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна.

Улсын хилээр хууль бусаар их хэмжээгээр гаргах гэсэн шувууны хошуу нь борцгор хотон шувууных бөгөөд энэ шувуу нь Монгол Улсын нэн ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном” болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтад бүртгэгдсэн байдаг аж. Тэгвэл манайд хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай бөгөөд энэ нь хотон шувуу хорогдох болсон нэг том шалтгаан юм. Хотон шувууны хошууны үнэ хар зах дээр 500-800 мянган төгргөөр худалдаалагддаг байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …