М.Уранцэцэг, “эцэст нь би Харуна Асамиг Рио-гийн дэвжээн дээр буулгаж авсан”

Haruna+Asami+Urantsetseg+Munkhbat+World+Judo+CHxdqzdNnDgxМонголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч М.Уранцэцэг өөрийн шургуу хөдөлмөр зүтгэлийн ачаар эх орныхоо төрийн дуулалыг Бразилын Рио де жанеро хотод зохиогдсон ЧБДАШ Татамид  эгшиглүүлж нулимстай зогсож байсан юм. Тэрээр хэлэхдээ “би олимпийн аварга Сара Менезес,2010 2011 анд дараалан дэлхийн аварга болсон Харуна Асамиг ялсандаа тун их баярласан. Харуна Асамитай өмнө нь олон улсын дэвжээнд мөн ч олон удаа таарч ялагдаж байсан юм. Тиймээс сэтгэлзүйгээ маш сайн бэлдсэн.

Энэ тэмцээнд сэтгэлзүйн бэлтгэл маш сайн байсны хүчинд амжилт гаргаж чадсан байх. Ш.Цэцэлмаа багш маань “чи ялж чадна” гэж дандаа хэлдэг байсан. Харуна Асамид олон удаа ялагдаж байсан ч  эцсийн эцэст би РИО-гийн дэвжээн дээр буулгаж авч чадсандаа маш их баяртай байсан” гэж билээ. Түүний тууштай хичээл зүтгэл өнөөдрийн амжилтанд хүргэсэн нь гарцаагүй билээ. Ингээд Дэлхийн аваргадаа  дараагийн тэмцээнд  амжилт хүсье.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …