Нумын ордныхонд ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ

 ХОНЬ (3/21-4/19)

Үйл явцыг эерэг тал руу чиглүүл. Энэ өдөр хийж гүйцэтгэсэн ажил хэрэг танд өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авч ирнэ. Гол нь амьдралд бүү гомд. Өөдрөг сэтгэлтэй бай. Ингэснээр аз тантай удаан хамт байх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Та өнөөдөр багагүй орлого олно. Гэхдээ та хамтрагчаа сайн ажиглах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ маш дотны харьцаатай байна. Хүүхдээ өөрөөсөө бүү түлх холдуул. Тэдэнтэй өөрийн хамгийн нандин хүсэл мөрөөдөл, тэр бүү хэл айдас, нууцынхаа тухай ярихаас ч бүү зов. Эмэгтэйчүүдийн хувьд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр таны хувьд маш их ажилтай байна. Гэр бүлдээ ч цаг зав гарахгүй. Мөнгөнд болгоомжтой хандаарай. Хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Юу ч болоогүй юм шиг тайван сэтгэл хангалуун бай.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та түргэн ууртай биеэ барих чадваргүй байна. Иймээс хөнгөмсөг бодлогогүй үйлээс зайлж чадахгүй. Айдас эргэлзээнээс сал. Ингэвэл та халуун маргаанд өөрийн үзэл бодлоо хамгаалж чадна.

АРСЛАН (7/23-8/22)   

Азтай нөхцөл байдал таныг хүнд нөхцөл байдлаас ашигтай гарахад туслана. Романтик уулзалтууд гайхалтай адал явдалд хүргэнэ. Боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Өдөр нь та хэлэлцээр хийж байвал ажил хэрэг зүгээр. Албаны ёсны болоод бусад уулзалтууд дээр согтууруулах ундаа бүү хэтрүүлж хэрэглэ.

ОХИН (8/23-9/22)

Ресторан, кафе руу явахдаа аюулгүй байдлын арга хэмжээ авахаа бүү март. Гэдэсний халдварт өвчин тусах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн мэдэхгүй эмчилгээнүүдээс ч зайлсхий. Өнөөдөр ажилд орохоор анкет явуулсан газраас чинь урилга ирэхийг үгүйсгэхгүй. Та өрөнд орж хэсэг хугацааны дараа өөрийн халааснаас мөнгө гаргана гэж түгших болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ямар нэг хүн эсвэл чухал ажлын төлөө өөртөө хариуцлага үүрч бие даасан байдлаа харуулахыг од эрхэс зөвлөж байна. Үйл явдлын явцыг хурдасгах гэж бүү хичээ. Түншүүддээ дарамт бүү үзүүл. Эс тэгвээс та хязгааргүй хэрүүл эвдрэлийн эх булаг болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хоолны мөнгө төдийгүй мөрөөдлөө биелүүлэх мөнгө олох өдөр. Их ашиг амласан саналууд хүлээн авна. Томоохон эрсдэл хийхээс айдаггүй хүмүүсийг амжилт хүлээж байдаг. Бэрхшээл хүндрэлээс айлгүй зоригтой хийсэн алхам чинь таныг нэг шат ахиулна.

НУМ (11/22-12/21)

Өнөөдөр таны өмнө ер бусын шинэ ирээдүй боломж нээгдэнэ. Таны амьдралд цоо шинэ хуудас нээх томоохон ажил эхлэхэд хамгийн таатай цаг үе. Хэтэрхий их нэр хүнд хөөцөлдөх нь ажилд тань ноцтой хохирол учруулж магадгүй. Энэ цаг үед сайхан сэтгэл ба биеэ барих чадвар танд хэрэгтэй,

МАТАР (12/22-1/19)

Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвхи гаргана. Та хүүхэд байхаасаа л мөнгөнд дуртай байсан. Та хэзээ ч мөнгөө шавхан үрдэггүй жоортой хүн мөн үү. Яаруу үр дүнг бүү хүлээ. Олон зүйлийг дахин нягтлан харж сайн боловсруул.

ХУМХ (1/20-2/18)

Аюултай ачаалалтай өдөр. Сэтгэл санааны тогтворгүй байдал, соргог мэдрэмж, бодсон санаснаа огцом, хурц илэрхийлэх, хөнгөмсөг байх нь болзошгүй хохирлыг авчирж, мэргэжлийн ажиллагаанд төдийгүй дотно хүний харилцаанд хүндрэл авчирна.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр шинэ чухал төсөл эхлэхэд тохиромжгүй. Энэ ордынхон хайнга, хэнэггүй байна. Эд мөнгөө гээж үрэгдүүлэх магадлалтай. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгах нь дээр. Аль болох бие даасан ажил гүйцэтгэвэл зохилтой. Эд зүйл, бичиг баримтаа хямгадаарай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …