The Guardian-д бичиж байгаагаас үзвэл шигшээ багтаа дуудагдан яваад буй Уругвай довтлогч Луис Суарэз буцаж ирээд ФА-с оноосон шийтгэлээ дуусахаар Улаануудын довтолгооны баруун жигүүрт тоглох бололтой гэнэ…
Өнгөрсөн улирлын төгсгөл хэрд Лондонгийн цэнхэрүүдтэй тоглож байхдаа Ивановичийн гарыг хазсан хэмээн Английн хөлбөмбөгийн холбооноос түүнд 10 тоглолт өнжих шийтгэлийг оноосон билээ.
Түүний энэхүү бан 9 сарын 25-нд дуусгавар болох бөгөөд Лигийн цомын 3-р шатанд учраа таарсан Улаануудын заналт дайсан Манчэстэрийн улаан чөтгөрүүдтэй Олд траффорд-д нь очиж тоглох тоглолтонд оролцох боломжтой байгаа юм.
Суарэз эргэн ирсэн ч төвийн довтлогчийн байр суурь Даниэл Старриж-д хадгалагдан үлдэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Даниэл улирлын өмнөх бэлтгэл, аялан тоглолтонд бэртлийн улмаас оролцоогүй үлдсэн ч улирлыг гайхалтай эхлүүлж лигийн эхний 3 тоглолтонд 3-ууланд нь хожилын гоол оруулснаас гадна Лигийн цомд учраагаа дарахад их тус нэмэр болсон даблийг оруулснаар одоогоор 5 гоолтой болоод байгаа юм.
Бразил залуу Фэлипэ Коутиньо төвийн шугаманд плэймэйкэрийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх төлөвтөй байгаа бол Уругвай довтлогч маань баруун жигүүрт гарах бололтой. Харин довтолгооны зүүн жигүүрт наймааны цонх хаагдахаас өмнөхөн зээлээр аваад буй Виктор Мозэсийг гаргах болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм байна.
эх сурвалж: ливерпүүлфс.мн О.Амарсайхан