Нумын ордныхны хамгийн сайхан мартагдашгүй зуны өдөр юм

  ХОНЬ (3/21-4/19)

Та ажил хэрэгтээ шийдэмгий хандах хандлага бусдад итгэл төрүүлнэ. Олон хүмүүст тэдний шургуу байдлын улмаас хүндэтгэл төрнө. Эргэн тойрныхондоо сайхан сэтгэгдэл төрүүлэхийг бүү хичээ. Тэртэй тэргүй та өндөрт зогсож байна.

ҮХЭР (4/20-5/20)

Хосууд бие биенээ ойлгох хэрэгтэй. Та найздаа юу хэлж байгаагаа сайн анхаарах хэрэгтэй. Та тэвчээртэй байвал тэр өвчин эсэргүүцэх чадвар сайтай байна. Гадаад төрхөндөө санаа тавих, косметик хагалгаа, шүдээ авахуулах эмчлүүлэхэд тохиромжтой.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Тэвчээртэй бай. Энэ бол таны урьдын алдаа нүглийн төлөөс мөн. Таныг бүгд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Найзуудтайгаа эсвэл ганцаар байх сонголт хийнэ. Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө. Дунд насны ганц бие хүмүүст салхинд гарч, зугаалга хийхийг зөвлөж байна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Урьд нь эхэлсэн ажил хэргээ үргэлжлүүлэхэд таатай өдөр. Шинэ санаагаа түргэн хэрэгжүүлж эхэлнэ. Мэргэжлээ дээшлүүлэх асуудал, дамжаа эсвэл семинар хайх нь онцгой чухлаар тавигдана. Төслийнхөө талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хэрэгтэй мэдээллээ хайвал сайн.

АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүчээ алдаж, өөрийгөө дэмий үрж байгаа мэт санагдаж хэнийг ч харахыг хүсэхгүй. Гэхдээ зөвхөн танд л энэ байдал илэрч байгаа мэт санагдаж байгааг ойлго. Таны сэтгэлийн гүн дэх итгэл найдвар урам зориг хэвээрээ байна.

ОХИН (8/23-9/22)

Эмэгтэйчүүдэд нэлээд хүнд өдөр. Тэдний анхаарал мэргэжлийн, олон нийтийн, гэр бүлийн асуудлуудад хуваагдана. Иймээс ажлаа түр хойш нь тавьж, анхаарлаа өөр зүйлд хандуул. Ингэхдээ гэр орны асуудалд яаралтай оролцох шаардлагатай байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та дараалсан бүтэлгүй үйлүүдээс ядарч залхаж улмаар сэтгэл санааны гутранга байдлаас гарахыг хичээнэ. Орон байрныхаа нөхцлийг сайжруулах, оршин суугаа газраа өөрчлөхийг хүсвэл дараа долоо хоног маш тохиромжтой. Ажил хэргээ хойш нь тавихгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Энэ харьцаа энгийн байх боловч цаашдаа гүнзгийрнэ. Хуучин хайр дурлалаа санагалзаж магадгүй. Сонгосон хүнийхээ бусдаас хараат бус байх гэсэн байдалд бүү саад бол.

НУМ (11/22-12/21)

Олон нумынханы хувьд хамгийн сайхан мартагдашгүй зуны өдөр юм. Уран бүтээлчдэд, алдар хүнд, албан тушаал дэвших хүсэлтэйд нь өндөр байр суурь авчирна. Тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр, эс бөгөөс та уйлах нь гарцаагүй. Дүн шинжилгээ хийж баримтуудыг харьцуулах чадвартай ажиглагч байх хэрэгтэй.

МАТАР (12/22-1/19)

Материаллаг сайн сайхан байдлаа дээшлүүлэх, карьераа амжилттай өсгөхөд тааламжтай өдөр. Түншүүдтэйгээ харьцаагаа баталгаажуулах хэрэгтэй. Учир нь тэдний цагаа олсон тусламж, нэгдсэн хүч нь танд мэдэгдэхүйц ашиг өгнө.

ХУМХ (1/20-2/18)

Бие тавгүйтэж, уур хүрэн, сэтгэл хямарна. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Таны үнэнч байдал, сэтэр зүүх гэсэн эрмэлзэл чинь алба ажилд муугаар тусаж болзошгүй. Өнөөдөр гадагш явахдаа болгоомжтой бай. Гэмтэх магадлал байна.

ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл хөдлөм үйл явдал болон, гэнэтийн нөхцөл байдал үүсч, тааламжтай мэдээлэл хүлээж авах магадлалтай. Хувийнхаа харьцааг төгөлдөржүүлж, хамтын үйл ажиллагааны баримт нэг бүрийг өөрийгөө илэрхийлэх боломж олгосон гайхамшигтай адал явдал болгон хувирга.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …