Загасны ордынхон өнөөдөр бэлэг авч, өгөх ба мөн олны анхааралыг татна

     ХОНЬ (3/21-4/19)

Ердийн амгалан тайван өдөр. Ийм байдал олон хүмүүсд таалагдана. Тэд тавьсан зорилгодоо хүрэх чадвартай байх бөгөөд хэрвээ ямар нэг шийдвэр гаргавал юу ч болсон өөрчлөхгүй. Зөвхөн ирэх сард төдийгүй ирэх арван жилийн ажил хэргээ өнөөдөр төлөвлөх нь маш чухал байна.

ҮХЭР (4/20-5/20)

Эр зоригийн өдөр. Өөрийн хөдөлмөр авьяасаараа хүмүүсийн анхаарлыг татна. Жолооч, явган зорчигчийн аль нь ч байсан та авто зам дээр болгоомжтой зорч. Өнөөдөр гадуур гарахдаа болгоомжтой бай. Заншсан нөхцөл байдал, орчноо тойрноо түргэн өөрчлөх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Дурлалын өдөр. Сексийн харьцаа ер бусын гайхамшигтай байна. Дотны хүнийхээ олон дутагдлуудыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Энэ өдрийг амьдралаа бодож тухтай өнгөрөө. Байгальд гарч, зугаалж, биеийн хөдөлмөр хий. Идэхээ багасгаж, уран зохиолын ном унших нь ашигтай. Хуурмаг шүтлэг бишрэлээс хол бай.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална. Үүссэн асуудлыг бүү хурцатга. Анхаарлаа өөр зүйлд хандуул. Хайртай хосын харилцаа хүндхэн сорилтыг давна. Ойр дотнынхондоо эртнээс хуримтлагдсан сэтгэл дундуур байдлаа илэрхийлж хэл. Шарх авах, бэртэж гэмтэх, түлэгдэж болзошгүй. Өглөөнөөс эхлээд л ажил хэрэг эрхлэх, идэвх зүтгэл гаргахад амжилтгүй байна. Арвич, хямгач бай.

АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүчтэй, бүтээлч өдөр. Төрөл төрөгсөд, ойрын хүмүүсээс зэмлэл хүлээнэ. Мөнгөтэй болох болно. Үүргээ ухамсарлана. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахын тулд ажил дээрээ ч гэртээ ч төлөвлөгөө гарган алхам тутамдаа мөрд.

ОХИН (8/23-9/22)

Өдрийн эхний хагаст тааламжтай. Дарга нарын ивээх холбооноос тусламж авч мөнгөн санхүү арвижах магадлалтай. Сексийн эрч хүч нэмэгдэнэ. Худалдаа арилжааны хэлцэл, эрсдэлтэй ажиллагаанд таатай байна. Хамт олноороо амрах, шинэ хүнтэй танилцах нь таны хувьд ашигтай байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр та бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандана. Энэ нь өөртөө итгэлгүй байдалтай нь холбоотой бололтой. Нөхцөл байдал, орчин өөрчлөгдөхөд түүнд зохицох чадвараа байнга батлан харуулж байх шаардлагатайг од эрхэс танд сануулж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тогтворгүй хосуудад таагүй өдөр. Харин бат бэх харьцаатай хосуудад бага зэргийн зөрчил үүсэх боловч энэ нь ерөнхий уур амьсгалд нөлөөлөхгүй. Хайртыгаа бүү мөрдөж мөшгө. Хайр бүү шаард. Бүх зүйл номоороо болно.

НУМ (11/22-12/21)

Таны дайснууд идэвхжих, итгэл найдвар нурах, эргэн тойрныхонтойгоо ноцтой зөрчилд орох магадлалтай. Найз нөхөд хэдийгээр итгэлтэй үнэнч байх хэдий ч тэдэнтэй санал ноцтой зөрөлдөнө. Найзуудынхаа харилцааг хянах шаардлага гарна. Өдрийн эхний хагаст хөрөнгө, худалдааны ажил хийх хэрэггүй. Та энэ үедээ хөрөнгөө алдвал мөнгөгүй болж мэднэ. Үүний үр дүнд амьдралын баяр баясгалан чинь азгүй явдал болж, өөртөө гомдоно.

МАТАР (12/22-1/19)

Зөрчилтэй, хоёрдмол өдөр. Гэрээ хэлэлцээрүүдээ найдвартай эсэхийг шалга. Шинэ ажил эхлэхэд хүндрэл саад тотгор гарах тул урьдах ажлаа дуусгахыг зөвлөж байна. Үдээс хойш олонх хүмүүсийн амбиц хөдөлнө. Хардалт ба биелээгүй итгэл найдвараас болж түншлэлд саад тотгор учирч болзошгүй. Хэрвээ та ямар нэг зүйлд амжилт олохыг хүсч байвал жинхэнэ санаа бодлоо бүү нуу, өдөөн хатгалтанд бүү авт.

ХУМХ (1/20-2/18)

Гараг эрхсийн нөлөө ихсэж хүч тэнхээ авах өдөр. Биеэ барьж чаддаггүй байдал тань эргэн тойрныхонтойгоо маргалдахад хүргэж болзошгүй. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийнхээ хүнтэй харьцах байдал, сэтгэл зүрхний амьдрал бүхэлдээ шалтгаална. Асуудлыг хоёрдугаарт тавилгүй, амралгүй ажилла. Өнгөрсөн зүйл эргэж олдохгүй гэдгийг сана.

ЗАГАС (2/19-3/20)

Энэ ордынхон өнөөдөр бэлэг авч, өгөх ба мөн олны анхааралыг татна. Ажил хийж, хүмүүст туслахдаа бага ярьж, ихийг хийх хэрэгтэй. Таны хувьд хамгийн гол нь ойр дотныхоо хүмүүстэй сэтгэл санаагаараа холбоотой байх явдал шүү дээ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …