Шоколадтай бялуу хийх хялбар арга

recipe-image-legacy-id--1043451_11Орц:

150-200 гр масло
1 аяга гурил
1/2 аяга како
1аяга элсэн чихэр
45 гр ус
200 гр шоколад
2 өндөг
1/2 жижиг халбага хөөлгөгч (backing powder)

Шоколадны крем

1/2 Сүүн крем (whipping cream)
100 Гр шоколад
1 том халбага элсэн чихэр

өтгөх шоколадны крем
3/4 аяга сүүн крем (whipping cream)
100 гр шоколад

Жор: 

  1. Жижиг саванд масло хийгээд хайлуулсны дараа ус, шоколад, элсэн чихэрээ хийж зөөлөн гал дээр сайн хайлуулна. маш анхааралтай хайлуулахгүй бол ус тос 2 ялгарвал онцгой болно.
  2. Бүрэн хайлсны дараа галаа салгаж 10 минут хөргөнө.
  3. Өндөгөө зүгээр хутгаад зуурмаг дээрээ өндөгөө хийж сайтар хутгасны дараа Какао болон гурилаа шигшихдээ хөөлгөгчөө бас хамт шигшээд нэмнэ.
  4. Урьдчилан халаасан 170-180С зууханд 50 минут жигнээд гаргана.
  5. Кремээ бэлтгэхийн тулд сүүн крем ээ сахартайгаа холиод миксерээр сайн хутгаад дээрээс нь хайлуулсан шоколадаа хийж зөөлөн хутгана.
  6. Өтгөх крем ээ хийхдээ шанаганд сүүн крем, шоколадтайгаа зөөлөн гал дээр хутган хайлуулаад хөргөгчинд 30 минут байлгасны дараа хэрэглэнэ
  7. чимэглэхдээ өөрсдөө хүссэнээрээ чимэглэнэ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …