Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж, олон ажил бодит биелэлээ олж хэрэгжиж байна.
Тодруулбал, “Мах маркет” ХХК нь техник, технологийн шинэчлэлийг хийж, “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн БНХАУ-руу экспортолж эхэллээ.
Энэхүү “Экспортын үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай өчигдөр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцлаа.
Өөрөөр хэлбэл, жилд 135,600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингээсэн 1,200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. 2017 оны эхний хагас жилд тус компани 600 тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд Мах сүүний анхдугаар аяны эхлүүлж, олон ажил хийгдэж байгаагийн нэг нь махны экспорт.
Махны экспортын асуудал өмнөх жилүүдэд хүндрэлтэй байсан. Харин энэ жилээс ахиц дэвшил гарч аж ахуй нэгжүүд сайн ажиллаж Монгол малын махыг зорилтот зах зээлд гаргах ажлыг амжилттай эхлүүлж байна.
Засгийн газраас монгол малын махыг бөөнд нь биш зорилтот зах зээлд өндөр үнээр гарах ёстой гэсэн бодлого баримталж байна.
Энэ зорилтот зах зээлийн хүрээнд “Мах маркет” ХХК Иран улс руу 2,000 тонн хонины мах экспортлох гэрээ хийж эхний 140 мянган тонн махыг нийлүүлээд байна.
Үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад зах зээлтэй холбох зэрэг олон чиглэлд хамтарч ажиллана гэж үзэж байна. Тухайлбал, Вьетнам улсруу нийлүүлж буй ямааны махыг нэмэгдүүлэх боломжтой.
Удахгүй Монгол Вьетнам улс хоорондын комиссын хуралдааныг хийнэ. Энэ үеэр махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулна” гэдгийг онцлов. Мөн тэрээр хувийн үйлдвэрүүд байгаа нөөц боломжоо ашиглан сайн ажиллаж байна.
Үйлдвэрлэл дагаж олон хүн ажлын байраар хангагдаж байдаг. Зах зээл байгаад борлуулалт сайн байвал төр засаг, ХХААХҮЯ-наас урт хугацаатай бага хүүтэй үйлдвэрлэлийн зээлийг олгож дэмжлэг үзүүлнэ” гэдгийг тодотгов.
Махны экспортыг дэмжиж, тогтвортой урт хугацаанд нэмэгдүүлэх, хонь ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж малчдын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Он гарсаар үйлдвэрүүдийн мах экспортлох хүчин чадал нэмэгдэж хоёр хөршөөс гадна Исламын улс орнууд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам зэрэг улс руу мах экспортолж эхлээд байна.
Мөн Өвөрхангай, Увс аймгуудад махны үйлдвэр барих ажил эхэлж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны экспорт нэмэгдэж эхэлж байгааг байгааг дээрх жишээнээс харж болно гэдгийг “Мах маркет” ХХК-ийн үйлдвэрийн дарга С.Зориг онцолж байлаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ