Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07:00 цагаас албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит дахин санал хураалтад Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд нар нэр дэвшин өрсөлдөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Өнгөрсөн сарын 26 нд болсон санал хураалтаар зүүн гарын долоовор хуруунд санал өгснийг баталгаажуулж байсан бол энэ удаагийн дахин санал хураалтад баруун гарын долоовор хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна.
Г.Нараа