Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ.

Урианхай сурын харваанд 172 харваач оролцож байна. Үүнд:

Урианхай сурын мэргэн 12,

  • Хүндэт мэргэн 4,
  • Спортын мастер 47,
  • Спортын дэд мастер 17,
  • Залуу харваач 95 байна.

Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэн дэх сурын талбайд өнөөдөр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн  үндэсний сурын харваанд:

  • Монгол Улсын дархан мэргэн 4,
  • Даяар дуурсах мэргэн 2,
  • Даян мэргэн 4,
  • Улсын мэргэн 17,
  • Хүндэт мэргэн 6,
  • Гарамгай харваач 7,
  • Гоц харваач 15,
  • Спортын мастер аймгийн мэргэн 77,
  • Спортын мастер 68,
  • Спортын дэд мастер 55,
  • 1-р зэргийн харваач 28,
  • 2-р зэргийн харваач 5,
  • 3-р зэргийн харваач 2,
  • Залуу харваач 206 нийт 504 харваач онч мэргэнээ сорихоор бүртгүүлжээ.

Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг долоодугаар сарын 10-н буюу Даваа гарагт эхэлнэ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …