СЕХ:Улсын хэмжээнд санал хураалт 18.83 хувьтай байна

Монгол Улсын ерөнхийлөгчийн дахин санал хураалт  өглөөний 07:00 цагт албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая Сонгуулийн Ерөнхий хорооноос 12 цагийн байдлаар  аймаг, нийслэл,сум дүүрэгт  сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.

 

Орон нутагт      

Архангай аймаг -16.2

Баян- Өлгий аймаг-9.5 Хамгийн өндөр ирцтэй

 Баянхонгор аймаг -20.7

Булган аймаг- 15.6

Говь-Алтай аймаг  – 18,4

Дорноговь аймаг-21.5

Говьсүмбэр аймаг-23.7 Хамгийн өндөр ирцтэй 

Дорнод аймаг-16.2

Дундговь аймаг-16.3

Завхан аймаг-19.8

Өвөрхангай аймаг-18.1

Өмнөговь аймаг -18.2

Сүхбаатар аймаг -19.3

Сэлэнгэ аймаг-  17.8

Төв аймаг – 18.4

Увс аймаг-17.4

Ховд аймаг-15.2

Хөвсгөл аймаг- 14.99

Хэнтий аймаг -17.2

Дархан аймаг-19.6

Орхон аймаг-16.3

Аймгийн хэмжээнд   17.33  хувьтай байна.

Нийслэлд 

Баянзүрх дүүрэг    -22.4

Хан Уул дүүрэг- 20.6

Сүхбаатар дүүрэг -19.3

Багануур дүүрэг- 19.2

Багахангай дүүрэг-   27.0 хамгийн өндөр ирцтэй 

Чингэлтэй дүүрэг 18.1 Хамгийн бага ирцтэй 

Баянгол дүүрэг-  21.3

Налайх дүүрэг-22.4

Сонгино Хайрхан дүүрэг- 19.8

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 20.6  хувийн ирцтэй байна. Улсын хэмжээнд  18.83 хувьтай байна.

Өмнөх санал хураалттай харьцуулахад 2 хувиар бага байна. Энэ бол яг 12:00 цагийн дүн биш. Нэгээс хоёр цагийн өмнөх мэдээлэл.

Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4, 5-нд авсан, мэдээгээ өчигдөр орой ирүүлсэн. Зөөврийн хайрцгаар 28,544 хүн саналаа  өгөхөөр бүртгүүлснээс 26,088 хүн саналаа өгч ирц 91.39 хувьтай гарчээ.

Төв аймагт асуудал гарсан. Саналын хуудсыг санал авах машин уншихгүй байна гэсэн. Тиймээс холбогдох албаныхан шалтгааныг тодруулахаар явсан байгаа. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих ёстой. Үүний дагуу гар ажиллагаанд шилжиж санал асуулга хэвийн үргэлжилж байна.

Бүртгэлийн хуудсыг хуурамчаар үйлдсэн хэрэг гарсан. Өмнөх сонгуулиар саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг худалдан авах асуудал гарсан  болохоор саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг хураан авч  гар нь дээр бэхэн тэмдэглэгээ хийж байна.

26 наас хойш 18 нас хүрсэн иргэд сонгууль өгөх эрх нь нээгдсэн. Нас барсан хүмүүсийг  сонгогчдын  бүртгэлээс хассан.

Саналаа хараахан өгч амжаагүй иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг  Сонгуулийн Ерөнхий хорооноос  уриаллаа.

 

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …