Европ дахь Монголчуудын саналын хуудсыг тээвэрлэж явсан онгоц саатжээ

Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон европын улсууд дахь монгол иргэдийн сонгуулийн дүн ирээгүй хүлээгдэж байна. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Зарим улсад буй монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Гэхдээ европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон” гэж мэдээллээ. Тус дүн ирсний дараа саналуудыг нэгтгэж, СЕХ сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор мэдээлнэ. Гэхдээ хэдэн цагт мэдээлэл хийх нь одоогоор тодорхойгүй байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …