Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүсийн нутгаар өдөртөө хална.

2017 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …