Төрийн далбааны ёслолын арга хэмжээ боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг 2008 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …