Хүлээн зөвшөөрнө гэдэг нь хайрлаж байгаа нэг хэлбэр юм. Бүхнийг хүлээн зөвшөрөөд л байвал танд ямар ч асуудал байхгүй болдог. Эсэргүйцэх тусам л та зовж байдаг. Юмсыг байгаагаар нь л хүлээн ав. Өөрийн санаанд нийцүүлэх гэж бухимдахаа боль. Хүмүүс асуудалгүй амьдарч чаддагүй. Өөрийн санааг зовоох зүйлийг яаж ийж байгаад л хайгаад олчихдог. Асуудалыг асуудал гэж хүлээн авбал л асуудал үүсдэг. Асуудал биш гэж хүлээн авбал асуудал биш л байдаг. Энэ бол бууж өгч байгаа хэрэг биш харин ялан дийж байгаа хэрэг юм. Хүлээн зөвшөөрсний дараа та хамгийн ухаалаг шийдвэр гаргаж чаддаг. Сэтгэл хөдлөлт хэт автсан үеийн шийдвэрүүд ихэнх нь буруу байдаг. Шууд хүлээн зөвшөөрч чаддаггүй юм гэхэд бүү яар. Жаахан л тэсээд хүлээчих. нэг гараараа нөгөө гараа бариад хэлээ шүдээрээ хазчих. Хэцүү байдал аяндаа өнгөрчинө. Яагаад гэвэл зовлон жаргал хоёр байнгын хөдөлгөөн удаан байж чаддаггүй юм. Яана даа гэсэн үе зөндөө л байдаг. Хэсэг хугцааны дараа тэр хүнд үе өнгөрчихсөн л байдаг. Яг тэр хурц үед нь л юу ч бүү хий. Чамайг тоохгүй байхаар зовлон яахаа мэдэхээ байгаад явхаас өөр аргагүй болдог. Хүлээн зөвшөөрөлт хүлээлт хоёр л таныг юугч даван дийлэх хүч олгоно шүү.
эх сурвалж: Erdenezuu Monastery Baasansuren/facebook