Наадмын сүлд дуу “Миний монголын наадам” /бичлэг/

Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн “Миний Монголын наадам” наадмын сүлд дууг энэ удаагийн видео мэдээ булангаараа хүргэж байна.

Рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдын хамтран дуулсан энэхүү дууны клипэнд  УДЭТ, ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон уяачид, мэргэн харваачид, бөхчүүд оролцон тоглосон.

“Миний Монголын наадам” дууны аяыг УГЗ Л.Балхжав, үгийг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулга, продюссераар хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат ажилласан юм.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан …