БНСУ-д суралцуулах бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

adad78378d2c5eb5originalБНСУ-ын Засгийн газар ирэх хичээлийн жилд  улсынхаа нэр хүндтэй томоохон  их, дээд сургуулиудад гадаад оюутнуудыг суралцуулахаар бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагчид Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд ирэх аравдугаар сарын 7-11-нд материалаа өгч, шалгаруултанд оролцох эрхтэй болох юм байна.

 Бүртгүүлсэн оюутан, сурагчдын материалтай ирэх сарын 14-18-нд танилцан, 21-25- нд ярилцлаганд урих аж. Эндээс шалгарч, тэтгэлэгт хамрагдахаар нэр дэвшсэн оюутан, сурагчдад аравдугаар сарын 29-нд хариуг нь утсаар мэдэгдэх юм.

 Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr цахим хуудас болон БНСУ-ын Элчин сайдын яамнаас лавлаж болох аж.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …