Нумын ордныхон өнөөдөр маш сайхан танилуудтай болж ажилдаа маш их амжилт олно

       ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн хариуцлагатай, тэвчээртэй, байгалиас заяасан биеэ барих чадвараа гаргах хэрэгтэй. Мөнгөний ухаангүй үрэлгэн байдал зогсоно. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл авсан бол энэ нь оносон зүйл байна.

ҮХЭР (4/20-5/20)

Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг хүлээж байна. Та өөрийн хурц оюун ухаанаараа гялалзах болно. Та эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажвал өөрийн шүтэн бишрэгчээ олж харах болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ихэнхи ихэрүүдэд хэцүүхэн өдөр байна. Тэд ганцаардмал, дарамттай байна. Гэхдээ гэртээ уйтгартай өдрийг өнгөрөөж болохгүй. Эрүүл мэнддээ урьдчилан анхаар. Булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтнийг сайжруулах дасгал хий. Гэмтэж бэртэхээс болгоомжил.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ мэдээлэл хайх, найз нөхөд, ивээн тэтгэгчид, нөлөө бүхий хүмүүс, ашигтай танилуудтайгаа уулзахад таатай өдөр. Таныг өвөрмөц шинэ санаа авах мэдээлэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай.

АРСЛАН (7/23-8/22)   

Эсрэг хүйсийн хүмүүст ихэд татагдана. Шинэ танил ихээр таалагдаж одоогийн харьцаагаа таслахад хүргэж болзошгүй. Амлалт өгөх, бичиг баримт бүрдүүлэхдээ болгоомжтой бай. Өнөөдөр гаргасан алдаагаа нөхөхөд олон жил шаардагдана.

ОХИН (8/23-9/22)

Хэвийн байдлаар өдөр эхлэнэ. Улс төр, нийгэм байдал тайван байна. Үдээс хойш хүмүүсийн харьцаанд зарим зөрчил гарна. Та өрсөлдөөний дунд байраа эзэлж асуудлаас гарч магадгүй. Ойр дотны хүний зөвлөгөөний ачаар буруу тооцоо гаргахаас зайлсхийж чадна

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр дурлал, гэр бүл болоход тааламжтай өдөр болно. Хайртай эмэгтэйнхээ үг бүрийг анхааралтай сонс. Зөвлөгөө өгөхдөө тэрээр зургаа дахь мэдрэхүйгээ удирдлага болгоно. Түүндээ дэмжлэг үзүүлсэнд нь талархаж гоёмсог бэлэг барихыг зөвлөж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэргийн сонирхол хувийн амьдралыг дарангуйлана эсвэл хувийн амьдрал нь чухал бус тул түүнд зориулах цаг, хүч байхгүй байна. Энэ байдалдаа анхаар. Эс бөгөөс хувийн амьдрал тань оюун санааны өлсгөлөнд орно.

НУМ (11/22-12/21)

Өнөөдөр маш сайхан танилуудтай болж ажилдаа маш их амжилт олно. Хэрвээ урьд долоо хоногт ажил дээрээ бусадтай муудалцсан бол энэ таатай үеийг ашиглан удирдах байр сууриа бэхжүүл.

МАТАР (12/22-1/19)

Олонхи матаруудад өнөөдрөөс эхлэн үргэлж ийм шинэ санаанууд толгойд орж, зөвхөн хэрэгжих цагаа хүлээсэн гайхамшигтай төлөвлөгөөнүүдийн алтан нөөцтэй байх юм шиг санагдана. Үүнд тэгтлээ итгэх хэрэггүй. Ийм зүйл их ховор тохиолдоно. Боломжийг ашиглаж байж үр дүн гарна.

ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр хэт идэвхи зүтгэл гаргах, бусдад уруу татагдахаас зайлсхий. Өнөөдөр таныг тайван байдал хүрээлэх хэрэгтэй. Гэрийнхэнтэйгээ болон найз нартайгаа муудаж магадгүй. Сэтгэлээр уналгүй, сэтгэл санаагаа барь. Орой дуртай зүйлээрээ хичээллэж, өөртөө амрах цаг гаргаарай. Мах их идэж, архи ууж болохгүй.

ЗАГАС (2/19-3/20)

Долоо хоногийн эхний өдөр чухал асуудлуудыг шийдэж, шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Асуудлуудаа хэт дэвэргээд яахав.Та ажилтнууд дундаас ялгарахгүй байсан нь дээр. Бүх зүйл сайнаар дуусвал мөнгөн шагнал авч магадгүй. Ухаалаг хандах юм бол та хүслээ бүрэн биелүүлж чадна. Байдлыг хэт сайхнаар төсөөлөн, өөрийнхөө боломжийг дэндүү өндрөөр дүгнэх хэрэггүй.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …